Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Манай гаригийн хамгийн хүйтэн цэгүүд

Дэлхийн хамгийн хүйтэн газарт 89 градус хүрч хүйтэрдэг


Дэлхийн хамгийн хүйтэн газарт 89 градус хүрч хүйтэрдэг. Манай гаригийн хамгийн хүйтэн цэгүүд хаана байдаг талаар уншигч та бүхэндээ танилцуулья.

1. Өмнөд туйл дахь “Дорно” бааз (Өмнөд туйл)

ОХУ-ын шинжлэх ухаан, судалгааны “Дорно” бааз өмнөд туйлд байрладаг. Тэнд тавдугаар сараас наймдугаар сар хүртэл нар үздэггүй, хамгийн хүйтэн үе нь  долоодугаар сард тохиодог. Судлаачдын мэдээлж буйгаар, 1983 оны долоодугаар сарын 21-ны өдөр “Дорно” баазын температур  хэмжигч багаж -89.2 хэмийг зааж байсан аж.

2. “Плато” станц (Өмнөд туйл)

1968 оны долоодугаар сарын 20-нд Америкийн шинжлэх ухааан, судалгааны станцын байрлах цэгт  -86.2 хэм хүрч хүйтэрч байжээ. “Плато” станц мөн л өмнөд туйлд байрладаг.

3. Оймякон (ОХУ)

Хүн ам суурьшсан, хамгийн хүйтэн газар ОХУ-ын умард хэсэгт оршино. Оймякон сууринд 1924 онд –71 хэм хүрч хүйтэрсэн талаар Оросын эрдэмтэн Сергей Обручев онцолж байв. Тэнд хамгийн дулаан үе нь зургаа, долоодугаар сард тохиодог бөгөөд -10 хэм хүрч “дулаардаг”.

4. Верхоянск (ОХУ)

ОХУ-ын Верхоянск хот дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. 1300 гаруй оршин суугчтай энэ хотод -69 хэм хүрч хүйтэрдэг агаад хамгийн хүйтэн үе, хамгийн халуун үеийн температурын зөрөө 105 хэм хүрдэгээрээ Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн.

5. Нортайс (Гренланд)

Гренландад далайн түвшнээс дээш 2341 метрийн өндөрт байрлах Британийн судалгааны станц ажилтнуудын хэмжсэнээр тэнд -66 хэм хүрч хүйтэрсэн нь манай гаригийн хамгийн хүйтэн цэгүүдийн нэг болж байна.

 

Орчуулсан Х.Инга 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Өчигдөр
Фото: Дубай усанд автлаа
3
Өчигдөр
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.