Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зуныг тэсгэлгүй хүлээж байгаа хүмүүсийн сэтгэлийг бүлээцүүлэх 15 зүйл

Танд мөн үзэх кино, сонсох дууг санал болгож байна.


Юу юугүй хавар болох нь ээ. Энэ хүйтнийг л давчихвал таван естэй золгож, амар сайхандаа жаргах гээд байна даа бид. Урин дулааныг дуудаж, үүнийгээ дагаад сэтгэлээ дэвтээвэл ямар вэ? Зуны хамгийн сайхан мөчүүдийг энд онцлоё!

1. Зуны дулаахан орой найзууд, дотнын хүмүүстэйгээ хамт гадаалж, сонин хачин ярьж суух ч сайхандаа.

2. Бороо орж, бороон дундуур ус цацруулан гүйнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг.

3. Дугуй унан давхиж, түгжрэлгүй замаар сааталгүй явна гэдэг ёстой нэг жаргал шүү. 

4. Өглөө нар мандахад эсвэл орой нар жаргаж байхад хотын гудмаар чихэвчээ сонсон алхахад урамтай. Яг л нэг киноны хэсэг шиг санагдана гээч.

5. Хөдөө тал... Цэнгэг агаар дүүрэн үзэсгэлэнт байгальд аялан, зугаалах гэхээс тэсэн ядна.

6. Шөнийн гэрэлт гудамж дахин дүүрч, дуу хөгжим, цэнгээн наадам цангинах болно.

7. Голд сэлж, голын эргийн дагуу түүдэг асаан суухад хамаг стресс хаашаа ч юм алга болчихдог.

8. Та хамгийн гоё, ганган, тансаг хувцсаа хүссэнээрээ өмсөж явж болно. Энэ чинь эрх чөлөөг бэлэглэдэг улирал шүү дээ!

9. Сайхан жазз аялгуу сонсож, энэ тэнд болох бүжгийн үдэшлэгнээс хоцрохгүй байх хэрэгтэй болно.

10. Наадам гэж сайхан баяр биднийг хүлээж байгаа. Айраг ууж, хуушуур идээд л... Өрөмтэй талх бодоход л идмээр санагдаж байна. Мөн ч сайхан даа.

11. Хүмүүс цаанаа л нэг баяр хөөртэй, амар амгалан алхацгаана. Зуны өдрүүдэд муу муухай үйл явдал ч болохгүй мэт... Хамгийн сайхан дурсамжууд энэ үед л бүтдэг гэлтэй.

12. Гоё кинонууд үзэх цаг!

The Kings of Summer (2013)

Moonrise Kingdom (2012)

Where The Wild Things Are (2009)

Зуны кино жагсаалтыг зун дөхөхөөр улам дэлгэрэнгүй оруулъя даа.

13. Хичээл амарна!

14. No утаа, No улс төр, No хичээл, No стресс гэж бодохоор л...

15. Бас хүн бүхний хүсэн хүлээдэг PLAYTIME хөгжмийн наадам болно шүү дээ!

Бүгдээрээ дуу сонсоод жаахан догдолцгооё!

Laney Jones - Run Wild

The Paper Kites - Halcyon

Kings of Convenience - Cayman Islands

The Lemons - Хүсэл

The Colors - UNQ Village 

Magnolian - Someday

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
4
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.