Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ёс зүйн хувьд аялахад тохиромжтой шилдэг 10 улсын нэгээр Монгол шалгарчээ

Ёслолын арга хэмжээ Калифорни мужид болж өнгөрчээ.


АНУ-ын Калифорни мужийн Беркели хотноо байрладаг “Ethical Traveller” ТББ-аас зохион байгуулж буй арга хэмжээнд Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын /the world’s Ten Best Distinations/ нэгээр гуравдахь жилдээ дараалан шалгарав. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр Калифорни мужийн Беркели хотын Дэвид Броуверын төвд болж өнгөрчээ. Монгол Улсаа төлөөлөн АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал энэхүү арга хэмжээнд оролцож, хүрэлцэн ирсэн зочид болон бусад улсын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг “Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа улсыг байгаль орчин болон зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 улсыг жил бүр шалгаруулдаг юм. Монгол Улс 2016 онд шилдэг 10 улсын нэгээр анх шалгарсан, 2017 онд хоёрдахь удаагаа шалгарч байсан бөгөөд 2018 онд ийнхүү гуравдахь удаагаа шилдэг 10 улсын тоонд орлоо.

Энэ жил манай улсаас гадна Белиз, Бенин, Чили, Колумб, Коста Рика, Палау, Сэйнт Киттс ба Невис, Уругвай, Вануату зэрэг улс шалгарчээ.

Эх сурвалж: ГХЯ

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
16
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.