Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадын биткоин олборлогчид Орос руу нүүх үү

Оросын цахилгаан станцын хүчин чадал өндөр, Алс Дорнод зэрэг хүн ам цөөн, зах хязгаар нутагт илүүдэл эрчим хүч ихтэй.


Хятадын Ардын банкнаас криптовалют олборлогч майнинг компаниудыг аажмаар хаахыг орон нутгийн удирдлагуудад сануулаад байгаа. Учир нь олборлолтод маш их эрчим хүч зарцуулж байгаа юм.
Одоогийн байдлаар Хятадын майнинг компани, үйлдвэрийн ихэнх нь хүн ам цөөн, сэрүүн уур амьсгалтай Уйгар, Өвөрмонгол, Сычуань, Юньнань мужуудад төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Гэвч сүүлийн үед тэдний эрчим хүчний зарцуулалтын уршгаар энгийн айл өрхүүдэд ч цахилгааны доголдол гарч эхэлсэн юм. Тиймээс засгийн газраас тэдэнд олгож байсан эрчим хүчний хөнгөлөлтөө цуцалж эхлээд байна.

Эрчим хүчээ таслуулсан Хятадын биткоин олборлогчид гадаадад тэр дундаа ОХУ-д их хэмжээгээр гарах болов уу гэж шинжээчид үзэж байна. Оросын цахилгаан станцын хүчин чадал өндөр, Алс Дорнод зэрэг хүн ам цөөн, зах хязгаар нутагт илүүдэл эрчим хүч ихтэй. “Энэ эрчим хүчийг криптовалют олборлолтод чиглүүлж болох юм” гэж Алс Дорнод дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Юрий Трутнев ярьж байна. Мөн “Хятадууд Орост майнинг компани байгуулахад ямар ч асуудал байхгүй. Оросын цахилгаан станцууд хамгийн ачаалалтай үедээ ч хүчин чадлынхаа 40 хувийг л ашигладаг” гэж хэлжээ.
Оросын бизнес эрхлэгчид ч биткоин олборлолтод анхаарал хандуулж эхлээд байгаа. Саяхан нэгэн компани энэ зорилгоор Удмурт, Пермьд цахилгаан станц худалдан авсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
39
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.