Хайх зүйлээ бичнэ үү

мин

Шалгалтын үеэр багш нарынхаа нэрийг бичих асуулт иржээ

Оюутны идэвхийг үнэлэх "шалгарсан арга" гэж багш нар үзсэн байна.


Хятад улсын Сычуань Их сургуулийн шалгалтад багш нарынхаа нэрийг бичих асуулт ирсэн нь олон нийтийг гайхшруулаад байна. 

“Энэ улиралд танд багшилсан багш нарын зураг өгөгдлөө. Тэдний нэрийг бичнэ үү? гэх асуулт 41 оноотой бөгөөд зөв хариулбал оноо нэмэх, буруу хариулбал оноо хасах шалгууртай юм. Улирлын шалгалт нь жилийн эцсийн дүнгийн гуравны нэгт тооцогдоно.

Суралцагчдын идэвхийн оноог шударгаар дүгнэх зорилготой уг асуултыг Сычуань мужийн коллежийн багш нар санаачилсан байна. “Хичээл бүрийг анхаарч байсан оюутны хувьд үүн шиг хялбар асуулт байхгүй. Харин анхааралгүй оюутны хувьд түүнийг сорих том даваа” гэж багш нар үзжээ. 

Уг асуултад дургүйцсэн оюутнууд шалгалтын материалынхаа зургийг “weibo” сүлжээнд тавьжээ. Шалгалтын төгсгөлд ихэнх оюутан асуултыг дутуу хариулах буюу зөв галигласан ч буруу ханзаар бичсэн байжээ. 

Эх сурвалж: Shanghaiist.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
41
38
0
0
0
0
0