Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Социопат хүнтэй үерхэж байж магадгүй үед ажиглагддаг 9 шинж

Болгоомжил.


Буруу хүнтэй үерхэж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Заримдаа хайр гэх зүйл биднийг сохор мэт болгож орхидог талтай. Социопат төрлийн хүмүүс Психопат хүмүүсээс ямар ялгаатайг бид өмнө нь "Psychopath болон Sociopath гэж юу вэ?" мэдээллээрээ хүргэж байсан. Харин одоо танд Социопат хүнтэй үерхэж байж магадгүй 9 шинжийг танилцуулж байна.

1. Тэд зөвхөн хувийн шунал хүслээр л өдөөгддөг.

Хүмүүсийн энгийн хэрэгцээ болох хоол, ус, мөнгө зэрэг чухал хэрэгцээтэй зүйлс л тэдний анхааралд багтдаг. Хэрэв та тэдэнтэй амьдарч буй орчноо хэрхэн сайжруулах тухай, ер нь байгаа газраа яаж илүү хүнлэг сайхан газар болгох тухай, сайн үйл хийх талаар ярилцвал тэд өдөөгдөхгүй, бас энэ сэдвийг тийм удаан сөхөхгүй л болов уу. Уг төрлийн харилцаанд мөнгө, секс, хоол гээд түүнийг жаргалтай болгох зүйлсийг л тэр сонирхож, түүнийгээ л авна.

2. Тэд арга зальтай.

Тэд таны сэтгэл хөдлөлөөр наадахдаа сайн. Эмзэг цэгийг тань олж, түүн дээрээ тоглолт хийдэг. Тэр таныг найз нөхөд, гэр бүл гээд дотнын хүмүүсээс тань тусгаарлах хандлагатай ба өөрт нь хэлэлгүйгээр хаа нэгтээ явахыг тань ч хорьж цагдаж эхлэх болно. Та эцэст нь өөрийн ч мэдэлгүй түүнээс зөвшөөрөл авдаг болсон байх вий. 

3. Хэлсэндээ байдаггүй.

Тэд танд нэг зүйл хэлэх ч өөрийг хийгээд байж байдаг. Эсвэл ямар зүйлийг үзэн яддагаа чухалчлан ярих ч өөрсдийн амьдралдаа тэр зүйлийг чирээд оруулаад ирнэ. Маш олон агуу төлөвлөгөө ярих ч хийж байгаа нь үгүй. Тэд маш хувирамтгай, бас үгнээсээ буцдаг талтай. Таныг хоцрох үед хоцорч буй хүнд ямар дургүй, үл хүндэтгэсэн хэрэг болох тухай ярих ч өөрсдөө магадгүй хоцорч ирэх болно. Ямар ч уучлал эрэх эсвэл тайлбарлах зүйлгүй ч байж магадгүй шүү.

4. Өрөвдөх сэтгэл үгүй байж мэднэ.

Өрөвдөх сэтгэл нь хэн нэгний сэтгэлийг ойлгож байгаагийн илрэл. Таныг уйтгарлаж байх үед, зовлонтой байхад тэд үүнийг анхаарах ноцтой зүйл мэтээр хүлээн авахгүй байж мэднэ. 

Нэгэн жишээ: "Эмээ минь ходоод гэдэсний асуудалтай болоод, түүнээсээ болж яаралтай хагалгаанд орох болсон юм. Гэтэл тэр хорт хавдартай болж таарсан. Хагалгаанаас гарч ирсний дараа би түүнийг харж, хажууд нь байх хэрэгтэй болж эмнэлгийн өрөө рүү ороход тэр цусанд нэвчсэн даавуун дунд хэвтэж байсан юм. Би гэртээ хариад хэдэн цагийн турш өрөөндөө орон шаналж, уйлсан. Тэр үед миний үерхдэг байсан залуу өрөөнд орж ирсэн ч намайг тайтгаруулж, эмээгийн минь бие ямар байгаа эсвэл миний ямар байгааг огт асуугаагүй. Намайг тэвэрч эсвэл тайтгаруулах гэж ч оролдоогүй. Харин эмээг минь өөрийгөө хөнөөх гэж оролддог байсан гэж хэлээд өрөөнөөс гарч явсан."

5. Хариуцлага хүлээх дургүй.

Ямар ч буруу зүйл хийсэн тэд өөрсдийн буруугаа хүлээдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Түүнд энэ талаа өөрчилж, өөр болох тухай хэлэхэд таныг дэргэдээ үлдээхийн тулд тэр "ойлголоо" гэх болно. Гэвч өөрчлөлт гарахгүй, бүх зүйл давтагдсаар байх болно.

6. Доромжлол.

Тэд таныг шууд утгаар доромжилж гутаана гэсэн үг биш л дээ. Тэд үүнийг тойруу байдлаар ч илэрхийлж болно. Та өөр нэг хүнтэй тун төстэй байдлаар хувцаслаад явж байсан байж болно. Харин тэр нөгөө хүний хувцас ямар муухай үзэмжгүй байгаа тухай ярьж эхлэх болно. Та үүнийг нь өөрт нь хэлэхэд тэр таныг худлаа дэвэргэж байна, өөрийн чинь тухай яриагүй байна гэж биеэ өмөөрөхөөс гадна өөрөө хохирогчийн дүрд тоглох болно. Бас таныг байгаагаар нь хүлээж авалгүй, энийгээ өөрчил, энийг ч өмс гэж зааж, тулгаж магадгүй.

7. Үргэлж таны буруу.

Юм бүхэнд алдаа гаргадаг хүн нь та болж хувирна. Бүх нөхцөл байдлыг эргүүлж, өөрөө ямагт хохирогч мэт аашилж, таныг буруу болгох гэж хичээнэ. Эцэст нь та уучлал гуйдаг хүн нь болох болно.

8. Өөрсдийн аюулгүй байдал, гадаад төрхийг маш ихээр анхаардаг.

Тэд байнга л маш сайхан харагдах гэж хичээхээс гадна бусдад өө сэвгүй, мундаг болж харагдах дуртай. Учир нь тэд өөртөө хамгийн ихээр хайртай шүү дээ.

9. Тэд дасан зохицож чаддаг.

Тэд маш муухай нөхцөл байдалд ч өөр хүн шиг хувирч, өөрчлөгдсөн мэт сэтгэгдэл төрүүлэх чадвартай байдаг. Ямар нэг маргаан болоход тэд таныг дуугүй болгож, өөрчлөгдөнө гэж амлан, бүхнийг намжааж чадна. Үүний үр дүнд тэр бүр ч зальтай болж, өөрийгөө хамгаалж эхлэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
41
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.