Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тайхо аваргын зээ Асашёорюү аваргын авга дүүг яллаа

Хоошёорюү “Харамсалтай байна. Ирэх башёд жонокүчид таарах байх. Тэр үед заавал ялна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.


Өчигдөр Кокүгикан ордны дохён дээр нэгэн сонирхолтой барилдаан боллоо. Хэдийгээр шинэ бөхийн чансаа тогтоох жижигхэн барилдаан байсан ч сүмогийн ирээдүйг тодорхойлж магадгүй хоёр бөх барилдсан юм.
Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэ Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү С.Бямбасүрэн хэмээх Хоошёорюү нар халз туллаа. Дунд сургуульд сурч байхдаа хоорондоо нэг таарч барилдаж байсан гэх бөгөөд мэргэжлийн дэвжээнд таарсан эхний барилдаанд Ная сүкүйнагэ мэхээр ялж, шинэ бөхийн чансаа тогтоох 3 барилдаандаа бүгдэд нь ялсан амжилтаар шинэ бөхчүүдээ тэргүүллээ.
Хоошёорюү “Харамсалтай байна. Ирэх башёд жонокүчид таарах байх. Тэр үед заавал ялна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
35
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.