Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-д улирлын чанартай ажил хийх орны тоонд Монгол Улс багтжээ

Жагсаалт энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс нэг жилийн хугацаанд хүчинтэй.


АНУ-ын Дотоод Хэргийн Департмент тус улсад H-2A, H-2B визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. Тус улсын  шинэчилсэн жагсаалтанд H-2A визээр нэвтрэх боломжтой 82, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 81 орны нэрэнд  Монгол Улсын нэр багтжээ. Ингэснээр АНУ-д улирлын чанартай ажил хийх орны тоонд Монгол Улс багтаж байгаа юм. 

Өмнө нь Монгол Улсын иргэдийг  "зөрчлийн эрсдэлтэй"  гэх тодотголын бүлэгт хамааруулж байсан бөгөөд энэ удаад хоёр виз олгох боломж бүрдсэн нь анхны тохиолдол юм. Энэхүү жагсаалт нь  нэг жилийн хугацаатай буюу энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хүчинтэй юм байна. 

Харин тус жагсаалтаас Гаити, Белиз, Самоа улсуудыг зөрчлийн эрсдэл, гэмт хэрэг үйлддэг шалтгаанаар хассанаа мэдэгджээ.

Визний ангилалийн тухайд

H-2A
Тухайн виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай. Тодруулбал АНУ-ын хөдөө аж ахуйн салбар дахь ажил олгогчдоос зарласан түр хугацааны ажлын байранд Америкийн иргэн эсвэл байнгын оршин суугч олдож чадахгүй байгаа тохиолдолд ажил олгогчид гадны орноос H-2A визний ангиллаар ажилчид авчирч болдог байна. 

H-2B

Тухайн виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглаагаараа ялгаатай. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
26
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.