Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс болж, Литва Монголд хориг тавьсан худал мэдээ цацагджээ

Монголын барааг Литвад оруулахгүй, литва бизнес эрхлэгчдэд Монголтой ямар нэг худалдаа хийхгүй байхыг анхааруулсан гэж бичжээ.


Гадаадын цахим сүлжээнд “Литва улс Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа” гэсэн худлаа мэдээлэл цацагджээ. Хориг тавьсан шалтгаан нь манай Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг аж.
Литва улсын дипломатууд энэ мэдээг няцааж, “Манай хоёр улсыг муудалцуулах, Литваг олон улсын тавцанд ганцаардуулах гэсэн хорон санаа байна. Монгол Литвагийн харилцаа тун сайн, бат бэх. Ямар ч хориг арга хэмжээ бид аваагүй. Монголын талд ч энэ талаар мэдэгдэл явуулсан байгаа” гэж мэдэгдлээ.

Худлаа мэдээлэлд “Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга Дархан хотод ЗХУ-ын дайчдад зориулсан хөшөөний дэргэд Зөвлөлтийн арми Балтийн улсуудыг фашист Германаас чөлөөлсөн гэж хэлсний хариуд Литва улсын Ерөнхийлөгч Даля Грибаускайте эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Монголын барааг Литвад оруулахгүй, литва бизнес эрхлэгчдэд Монголтой ямар нэг худалдаа хийхгүй байхыг анхааруулж, саяхнаас яригдаж эхэлсэн Вильнюс –Улаанбаатар алсын галт тэрэгний төслийг зогсоохыг тушаасан” гэж бичсэн байжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
9
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.