Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кисэносато зодог тайлах дөхсөөр

Ёкозүнагийн зөвлөлийн хурал дээр түүний хувь заяа шийдэгдэх болно.


Мэргэжлийн сүмогийн Хацү башё Токио хотноо үргэлжилж байна. Эхний 5 өдрийн байдлаар ёкозүна Какүрюү, сэкивакэ Митакэүми, маэгашира Точиношин, Асанояма нар таван даваатай хошуучилж явна. Их аварга Хакүхо гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон бол ёкозүна Кисэносато ч мөн өнөөдрөөс барилдахаа больлоо. Өчигдрийн барилдаанд Ёшиказэд унаж, эхний 5 өдөрт 1 даваа, 4 унаатай болсон тул 50 хувийн амжилт үзүүлэхгүй нь гэдгээ ойлгоод башёг орхилоо. Нэгдүгээр сарын тэмцээний өмнө Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү түүнийг бэлтгэл дутуу байна, барилдаад хэрэггүй гэж байсан нь зөв үг байжээ.

Ёкозүна цолтон эхний 5 өдөрт 4 унаж байгаа нь 1953 оны Хаврын тэмцээний ёкозүна Чиёоноямагаас хойш 65 жилийн дараа тохиолдож байгаа юм. Харин ёкозүна хоёр башё дараалан 3 кинбоши (3 өдөр дараалан) алдаж байгаа нь бүр 87 жилийн өмнө л болж байжээ. Кисэносато ийнхүү аварга болсноосоо хойш 5 башё дараалан тэмцээнээс гарлаа. Башё дууссаны дараа болох Ёкозүнагийн зөвлөлийн хурал дээр түүний хувь заяа шийдэгдэх болно.
Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Хакүхо гэмтэл

Ёкозүна

Кисэносато 1-4

Какүрюү 5-0

Ёкозүна

 

Гоэйдо 4-1

Озэки

Такаясү 4-1

Митакэүми 5-0

Сэкивакэ

Тамаваши 2-3

Такакэйшёо 2-3

Комүсүби

Ооношёо 2-3

Хокүтофүжи 1-4

М 1

Ичиножёо 1-4

Ёшиказэ 2-3

М 2

Котошёогикү 2-3

Чиёотайрюү 0-5

М 3

Точиношин 5-0

Шёодай 2-3

М 4

Араваши 2-3

Окиноүми 1-4

М 5

Эндо 4-1

Такарафүжи 3-2

М 6

Икиой 1-4

Чиёошёома 4-1

М 7

Чиёонокүни 1-4

Точиоозан 4-1

М 8

Кайсэй 2-3

Шёохозан 4-1

М 9

Чиёомарү 3-2

Тэрүнофүжи гэмтэл

М 10

Аминишики 1-4

Котоюүки 4-1

М 11

Дайшёомарү 2-3

Соококүрай 2-3

М 12

Кагаяки 3-2

Такэказэ 1-4

М 13

Дайэйшёо 4-1

Аби 3-2

М 14

Ютакаяма 2-3

Ишиүра 3-2

М 15

Нишикиги 2-3

Рюүдэн 2-3

М 16

Асанояма 5-0

Дайамами 2-3

М 17

 

Монгол бөхчүүд

Жюүрёо
Зүүний 2 Азүмарюү С.Тодбилэг 3-2
З-3 Таканоива А.Баасандорж гэмтэл
З-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-3
3-10 Сэйро А.Өнөболд 1-4
З-13 Миторюү Б.Төрболд 4-1
Б-13 Дайшёохо Р.Шижирбаяр 4-1
Макүшита
Б-14 Кагамио Б.Нанжид 1-1
Б-21 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-1
Б-22 Гочёозан Д.Ууганбаатар 3-0
З-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 2-1
Б-47 Сакигакэ Я.Баттүшиг 2-1
З-58 Кёкүсоотэн Э.Энхманлай 1-1
Санданмэ
Б-35 Саданохикари Д.Наранцогт 1-1
Б-81 Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлсан
Жонокүчи
Б-18 Ёошёояма Б.Анхбаяр 0-2

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
5
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.