Хайх зүйлээ бичнэ үү

мин

ЕРӨНХИЙ САЙД БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН ЦЫДЕНОВ АЛЕКСЕЙ САМБУЕВИЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын үеэр аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа.

Бид хоёр хөрштэйгөө тэнцвэртэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж буй боловч Оростой тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцааны түвшин чамлалттай байна. Оросын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортолж гаргахад гаалийн тариф, НӨТ-ийн татвар өндөр, мөн тарифын бус саад бэрхшээл их байгаа юм.  Монгол Улсын Засгийн газар худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх үүднээс тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг боломж нь Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал гэж үзэж байна гэж Ерөнхий сайд хэллээ. 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын ээлжит хуралдааныг ирэх сард зохион байгуулна. Энэ үеэр болох Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын XIII хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн.

“Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал ажиллаж байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллана гэлээ.

“Монгол, Оросын санаачилга 2018” худалдаа, эдийн засгийн арга хэмжээг энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Буриадын аж, ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Мөн Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг БНБуриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулахад Буриадын талаас дэмжлэг хүслээ.

Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр төсөөлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн жагсаалтад багтсан 32 төслийн дотор тээврийн дэд бүтцийн 13 хөтөлбөр байгаа юм. Эдгээр хөтөлбөрт нэгдмэл байж, хамтарч ажиллах боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах сонирхлоо ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн илэрхийлж байлаа гэж засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
42
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.