Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Ука Төмөр"-ийн зөвлөсөн АЗЫН 4 ТОМЬЁО

Өөрийнхөө азыг хаа нэг газар гээгээгүй биз? Магадгүй таны халаасанд тантай л цуг байсныг хараагүй байх. Халаасаа дахин нэг шалгаад үзээрэй.


Өөрийнхөө азыг хаа нэг газар гээгээгүй биз? Магадгүй таны халаасанд тантай л цуг байсныг хараагүй байх. Халаасаа дахин нэг шалгаад үзээрэй. Хэр азтай байх нь таны бэлтгэлтэй байхаас шалтгаална. Харин бэлтгэлээ сайн хийвэл бэлэн болно гэсэн үг. Хэрхэн өөрийн азаа олох талаар блоггер Ука-ын зөвлөгөөг хүргэж байна.

Та өөрийгөө азтайд тооцдог уу? Сайн сайхан зүйл танд тохиолдсон эсвэл амжилтанд хүрснийгээ та аз гэж боддог уу?

Би урьд нь надад тохиолдсон сайн сайхан бүхнийг аз гэж боддог байсан. Хэрвээ сайн сайхан юм тохиолдохгүй байвал өөрийгөө азгүйд тооцдог байсан. Бусдын амжилтыг хараад яасан азтай хүн бэ гэж бас бодно. Тэгээд л хэзээ нэгэн цагт бирд гарч ирээд л хүссэн бүхнийг минь биелүүлэх тэр азыг хүлээж суудаг байсан. Бодит амьдрал дээр хүсэл биелүүлэгч бирд гэж байхгүй учраас тэр аз надад тохиолдохгүй нь ойлгомжтой. Тиймээс би өөрийгөө азгүйчүүдийн эгнээнд оруулдаг байсан л даа. Магадгүй та өөрийгөө миний өмнөх шиг азгүйд тооцдог байж болох юм. Хэрвээ та өөрийгөө азгүйд тооцож байгаа бол тэр зөвхөн бидний гаргадаг олон шалтгуудын нэг гэж хэлмээр байна.

Бид бүгд азтай. Бид бүгдэд азтай байх боломж бий. Идэх хоолтой, эрүүл энх, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн, зөв замаар явж байгаа мөн ардчилсан нийгэмд амьдарч байгаа цагт бид бүгд азтай.            daft punk GIF

Нэгэн сурвалжлагч Richard Branson-оос асууж л дээ. (Richard Branson нь 2011 оны Forbes сэтгүүл дээр гарсан тэрбумтны жагсаалтын дагуу 4.2 тэрбум ам. доллартай  бөгөөд Англи улсад хамгийн баян хүмүүсийн 4-р байрт жагсдаг)
“Таны гаргасан амжилтанд аз нөлөөлсөн үү гэхэд тэрээр  “Тэгэлгүй яахав! Бид бүгд азтай! Хэрвээ та чөлөөт нийгэмд амьдарч байгаа бол та ч гэсэн мөн азтай! Өдөр болгон биднийг аз хүрээлж байдаг. Та түүнийгээ олж харна уу үгүй юу хамаагүй биднийг үргэлж аз дайран өнгөрч байдаг. Би хэн нэгнээс илүү азтай эсвэл азгүй гэж өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ миний онцлог юу вэ гэвэл аз намайг чиглэхэд би түүнийг шууд шүүрч авдаг.” гэж хариулжээ. Үнэхээр сайхан хариулсан байгаа юм.

Азын томьёо
Бэлтгэл + Хандлага + Боломж + Үйлдэл = Аз

1. Бэлтгэл – Азыг хүлээн авахад бэлтгэх.

Би урьд нь азыг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүст аз учирдаг гэж уншиж байсан. Азыг хүлээн авахад бэлэн байна гэж юу хэлээд байна вэ? Бэлэн биш байдаг хүмүүс бас байдаг юмаа, сонин л юм? гэж боддог байсан. Азыг хүлээн авахад би бэлэн байна, тэгээд бэлэн байгаад байхад яагаад надад аз тохиолдохгүй байна вэ гэж гайхдаг байсан.

Тэгэхээр өөрийгөө бэлдэнэ, бэлэн байна гэж юуг хэлээд байна вэ гэвэл бүхий л талаараа өөрийгөө хөгжүүлж, боловсруулах, өөрийн ухааныг тэлэх, өөрийгөө чадваржуулах, бусадтай харьцах харьцаагаа нэмэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ тохиолдолд бидэнд аз учирдаг.

“Хэр их дасгал сургууль хийнэ тэр хэмжээгээрээ би азтай байдаг.” – Arnold Palmer

Би ч бас Arnold Palmer-тай санал нэг байна.

2. Хандлага– Хандлагаа өөрчлөх

Амьдралыг харах философийг өөрчлөх хэрэгтэй. Мөн өөрийн амьдрал, өөрийгөө харах "нүд"-ийг бас өөрчлөнө гэсэн үг.

Жишээ нь: Хэрвээ та өөрийгөө амжилттай болж чадна гэдгийг харж чадахгүй, мөн итгэж чадахгүй байгаа тохиолдолд та яаж амжилтанд хүрэх билээ. Тиймээс өөрийгөө амжилттай байгаагаар харж мөн амжилтанд хүрнэ гэдэгт итгэсэн тохиолдолд хүссэн хүсээгүй амжилт таны хаалгыг тогших болно.

“Таны хувийн философи таны амьдрал ямар байхыг тогтоож өгдөг.” – Jim Rohn 

3. Боломж- Сайхан боломж ирж буйг харж чадах

Бид өөрсдийн азыг бүтээдэг. Гэхдээ азыг мэдээж төлөвлөнө гэж байхгүй. Аз гэв гэнэт гарч ирдэг гэдгийг бид бүгд мэддэг. Харин тэр үед түүнийг харж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө бэлдээд, хандлагаа өөрчилсөн тохиолдолд энэхүү боломжийг алдахгүй харж чадна гэдэгт би итгэдэг.

4. Үйлдэл– Энэ бүгдийн дагуу үйлдэл хийх

Аз хаанаас ч ирсэн бай хамаагүй (бурхнаас, ертөнцөөс, азын шооноос, тэнгэрийн оддоос) тэр дор нь үйлдэл хийх хэрэгтэй гэдгийг хатуу мэдэх шаардлагатай !!!Өөрсдийгөө азгүйд тооцдог хүмүүс энэхүү үйлдэл хийхийг мартсан байдаг. Зөвхөн үйл хөдлөл таныг азгүйчүүдийн эгнээнээс гаргаж чадна.

5. Аз– Аз

Дээрх шатуудыг дагаж чадвал азын тэнгэр таныг үргэлж ивээнэ. Азын тэнгэр бид бүгдийг ивээж байдаг юм шүү.

Аз тэнгэрээс бууж ирэхэд халхавч бариад халхлах биш нүүрээ тэнгэр өөд харуулж түүнийгээ шүүрч авахад бэлэн байцгаая найзуудаа! 

              happy peter pan GIF                                                                                                  

Бэлтгэсэн: Б.Мөнхбайгаль

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
24
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.