Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Архинд орсон суутан: Михаил Шолохов

Шолоховын “ачаар” их архи уух нь эх оронч үзэл, баатарлаг явдалтай ижил мэт болсон юм.


Шолоховын “ачаар” их архи уух нь эх оронч үзэл, баатарлаг явдалтай ижил мэт болсон юм.
Михаил Александрович Шолохов бол ЗХУ-ын ШУА-ийн академич, сонгодог зохиолч, Нобелийн шагналт хүн. Тэр үнэхээр айхтар архичин байсан тул уултын “салбарт” гаргасан амжилтаар нь дахиад нэг Нобелийн шагнал өгөхөд ч буруудахгүй байв. Шолохов найз нөхөдтэйгээ хамт уухаас гадна ганцаараа ч тасартлаа уудаг хүн байлаа.

Доны казахуудын дунд өссөн тэрбээр багаасаа л архийг ус шиг хэрэглээд сурсан байв. Тосгонд татварын байцаагчаар ажиллаж байхдаа Шолохов авлига авч, татварын хэмжээг багасгадаг байсан хэргээр шоронд орох шахсан ч жинхэнэ насаа нууж байгаад насанд хүрээгүй хэмээн суллагдсан юм.
Шүүх хурлын дараа тэр гэнэт зохиолч болохоор шийдлээ. Эхлээд хэдэн муу өгүүллэг бичсэн залуу зохиолч гэнэт л “Дөлгөөн Дон” романаараа Москва хотыг байлдан дагуулсан юм. Гэвч хүний зохиол хулгайлсан гэсэн шуугиан гарснаар Шолохов Москвагаас зугатан, Доны Вешенская тосгонд амьдрах болов. Энд түүний олон хоног тасралтгүй уух ур чадвар улам хөгжсөн юм.

Хоёр дахь зохиол “Атрыг хагалсан нь"-аа тэр бараг 30 жил бичсэн. (түүнийг хүний зохиол хулгайлахгүй гэж итгэдэг шүтэн бишрэгчид нь ч Шолоховын авьяас архинд унтарлаа гэцгээж байв). Тэр бүх зохиолдоо архи дарсыг магтан дуулж, түүнээс болж Орост архи уух нь баатарлаг явдал, эх оронч зүйл мэт тооцогдох болжээ.
“Хүний хувь заяа” хэмээх алдартай өгүүллэг бий. Германы хорих лагерьт байгаа гол баатар нь фашистуудын архи уух саналыг хүлээн зөвшөөрч уудаг. Гэхдээ “Ганц хундага архины дараа даруулдаггүй” гэж хэлсэн нь одоо ч хэлэгддэг алдартай үг болжээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд архинаас болж Шолохов чихрийн шижин, нойргүйдэл, багтраа гээд янз бүрийн өвчин туссан. Харин тэр өөртөө “Миний мотор муудаж байна” гэж онош тавиад архиар “эмчилдэг” байв. Сүүлийн хориод жил бараг юу ч бичээгүй Шолохов 80 нас хүртлээ уусаар байлаа. 1984 онд тэр хоолойны хорт хавдраар өөд болсон юм.

Архинд орсон суутны намтраас

1928 “Дөлгөөн Дон” зохиолоо хэвлүүлэв. Улс орон даяар алдаршсан ч ийм залуухан хүн ийм сайхан роман бичиж чадахгүй, хулгайлжээ гэсэн шуугиан дэгдлээ. Согтуу байхдаа Шолохов Фадеевт “Намд хурдан элсэх хэрэгтэй байна. Тэгвэл энэ асуудал дуусна” гэж ярьж байв.
1929 - 1934 “Дөлгөөн Дон”-ы гурав дахь дэвтрээ хэвлүүлэх зөвшөөрөл авч чадаагүй ч Сталин түүнийг хамгаалж, ном нь гарлаа. Хамгийн үр бүтээлтэй он жилүүд нь.
1935 - 1940 Шолоховыг Сталин дуудлаа. Ресторанд ууж байхад нь шууд Кремльд аваад ирэв. Сталин “Нөхөр Шолохов, таныг маш их ууж байна гэж ярих юм” гэхэд Шолохов “Ийм амьдралтай хүн уухаас өөр яах вэ” гэж хариулна.
1941 - 1946 “Дөлгөөн Дон” зохиолоороо Сталины шагнал хүртлээ. Цэргийн сурвалжлагчийн хувиар фронтод очиж, дэлбэрэлтийн доргионд өртөж гэмтэнэ. Тиймээс том балгаж чадахаа байж, архийг жижигхэн хундагаар уудаг болов.

1947 - 1952 ЗХУКН-ын XIX их хурлын төлөөлөгч болсон ч шартаад хуралд оролцоогүй.
1953 - 1959 АНУ-д очно. НҮБ дахь ЗХУ-ын төлөөлөгч нарт Шолоховыг Америкт уулгаж болохгүй гэсэн нууц даалгавар өгчээ.
1960 - 1964 “Атрыг хагалсан нь" роман гарлаа. Шолоховоос ярилцлага авахаар явах сэтгүүлчдээ дарга нь хүчээр тос уулгаж, бага согтоох арга хэмжээ авдаг байв. Учир нь Шолохов ирсэн зочныг казак маягаар хүлээн авдаг зуршилтай. Нэг литр архи уугаад гуйвахгүй явж чадвал “жинхэнэ казак” гэж тооцдог байлаа.
1965 - 1967 Нобелийн шагнал хүртлээ. Дарс судлалын хүрээлэнд амтлагч болов. Удалгүй Намын хорооны дарга хүрээлэнгийн захирлыг дуудаж, “Яагаад танай хүрээлэнгийн алдартай зохиолч үргэлж согтуу байдаг билээ” гэж загнана.
1968 - 1973 Кремлийн эмнэлэгт хэвтлээ. Эмнэлэгт архи уусангүй.
1974 - 1982 75 насны ойгоороо Лениний одонгоор шагнагдав. Хоолойны хорт хавдар тусч, 1984 онд М.А.Шолохов нас барлаа.

Архины найзууд

Гагарин
1967 оны зургаадугаар сард Гагарин Вешенская тосгонд очихдоо бэлэг болгон коньяк авчирсан ч хэн ч уусангүй. Шолохов шууд ширээн дээр архи гарган тавив.
Хрущев
“Мишель, архиа хий” гэж Хрущев хэлэхэд Шолохов хундаганд коньяк хийж гэнэ. Харин Хрущев “Наадахаа өөрөө уу. Надад стаканаар архи” гэж хэлсэн гэдэг.
Фадеев
Фадеев, Шолохов хоёр хамтдаа фронтод ажиллаж, хамт ууж явсан андууд. Сталинтай уулзахдаа тэд дарс уун, Зохиолчдын эвлэл байгуулах талаар ярилцаж байлаа. Согтохоороо Фадеев Шолоховыг хөгжим тоглуулан, дуулуулдаг байв.

Архинд орсон суутан: Стивен Кинг
Архинд орсон суутан: Винсент Ван Гог
Архинд орсон суутан: Эдгар По
Архинд орсон суутан: Эрнест Хемингуэй
Архинд орсон суутан: Оззи Осборн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.09.14 66.181.191.26

Үхсэн ацны чинь архи. Өөрөө тэр архиндаа ороорой чи.

0 Хариулах


Зочин 2019.02.24 103.57.93.230

юун архи,сайн зохиолчийн талаар муухай мэдээлэл оруулсан бна.

0 Хариулах