Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Аялагч, уулчин Н. Байгалмаагийн талаар таны мэдэхгүй 14 БАРИМТ

Тэр Монголоос Их Британийн Лондон хот хүртэл 12 мянган км газрыг зөвхөн тэмээтэй туулахаар аян замдаа явж байна.


Монголоос Их Британийн Лондон хот хүртэл 12 мянган км газрыг зөвхөн тэмээтэй туулахаар аян замдаа явж буй аялагч, уулчин Н.Байгалмаагийн талаар та дуулсан бизээ. "Steppes To The West" аяллын хүрээнд Монгол эмэгтэйн хүч чадал, тэсвэр тэвчээрийг дэлхий нийтэд батлан харуулж яваа зоримог бүсгүйн талаарх олны төдийлөн мэдэхгүй 14 баримтыг бид хүргэж байна.

1. Н.Байгалмаа зургаадугаар сарын 20-ны өдөр төрсөн. 

Image may contain: 1 person, smiling, standing and outdoor

2. Тэр 19 настайгаасаа аялж эхэлсэн бөгөөд одоогоор 25 улсаар аялаад байна. 

3. Н.Байгалмаа дэлхийн ноён оргилуудад төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин. 

Image may contain: 4 people, mountain, outdoor and nature

Тэр Монгол улсын Алтай таван богдын оргил, Хорьдол сарьдаг, Сутай хайрхан, Асралт хайрхан цаашлаад Альпийн нурууны ноён оргил Эльбрус, Африкийн хамгийн өндөр уул Клемэнжаро зэрэг ноён оргилуудад гараад байна. 

4. Түүний нөхөр И.Нямдорж ч мөн аялагч. Тэд хоёр өхөөрдөм охинтой. 

Image may contain: 4 people, people smiling, people standing and outdoor

 25 настайдаа нөхрийн хамт “Offroad Mongolia” аяллын компанийг үүсгэн байгуулжээ. 

5. Н.Байгалмаагийн энэ удаагийн аяллын талаарх баримтат нэвтрүүлэг "National Geography", "BBC" зэрэг сувгаар цацагдахаар төлөвлөгдөж байна. 

Image may contain: one or more people, outdoor and nature

6. Н.Байгалмаа шүхрээр бууж, балет бүжиглэдэг төдийгүй боксын спортоор хичээллэдэг. 

Image may contain: 1 person, sitting and indoorImage may contain: 9 people

7. Н.Байгалмаа 2017 оны аравдугаар сарын 30-нд Их Британи хүртлэх замыг тэмээтэй туулах “Steppes to the west” аяллаа эхлүүлжээ. 

Image may contain: 2 people, child and outdoor

8. 5 орны 8 аялагч түүнтэй хамт аяллыг эхлүүлсэн ч буцсан. 

Image may contain: 5 people, people smiling, people standing and outdoor

Түүнтэй хамт Их Британийн аялагч Карл Бушби, Америкийн аялагч Ангела Максвел, Габриэл Шонерд, Германы аялагч Мурат Яалкин Тэнгиссон нар аяллыг эхлүүлсэн ч замаасаа буцаад байна. 

9. Одоо Н.Байгалмаатай хамт түүний төрсөн дүү Н.Баянмөнх яваа бөгөөд Цагдаагийн Ерөнхий Газрын санаачлагын дагуу аймаг бүрт нэг албан хаагч түүнтэй хамт өртөөчлөн аялахаар болжээ. 

Image may contain: 2 people, people standing and outdoor

10. Н.Байгалмаа аяллын бүх гутал хувцсаа ээж эгч нарын хамт урлажээ. 

11. Аяллын эхэнд олон улсын аялагчид тэмээндээ нэр өгсөн бөгөөд “Говь”, “Айргана”, “Бровнье”, “Жожо”, “Луу”, “Чингис”, “Клөүд”, “Харли” болон “Кингстон” юм.

Image may contain: one or more people, people standing, sky, outdoor and nature

Аяллын үеэр хил гарах шилмэл тэмээд Н.Байгалмаатай хамт эх орондоо эргэн ирнэ. 

12. Тэр анх Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан австрали аялагчийн тухай сонсож, энэхүү аяллынхаа санааг гаргажээ.

Image may contain: 1 person, riding on a horse, standing and outdoor

13. "Steppes To The West" аялал гурван жил үргэлжилнэ. 

Б.Байгалмаа 12,000 орчим км замыг зөвхөн тэмээтэйгээр гурван жил туулахдаа Казахстан, Узбекстан, Туркменистан, Иран, Турк, Европын орнууд гэх мэт 15 улсаар дайрах юм.

Image may contain: 1 person, sky, cloud and outdoor

14. Марко Пологийн аялж явсан замыг монгол бүсгүй туулна. 

Animated GIF

Италийн нэрт аялагч Марко Пологийн аялж явсан чиглэлийн дагуу буюу Азиас Европ хүртлэх эртний "Торгоны зам"-аар Н.Байгалмаа аяллаа хийх юм. 

Animated GIF

 

Н.Байгалмаа аяллынхаа тухай “Эх орноо сурталчилсан, түүх соёлоо таниулсан, монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, монгол хүний онцлогийг харуулсан түүхэн аялал болно” хэмээн хэлжээ. 

Тэр одоогоор Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд хүрээд байна. 

Ингээд эх орныхоо нэрийг дуурсгах түүхэн аяллынхаа замд яваа түүнд аян замын ерөөл дэвшүүлцгээе. 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.