Хайх зүйлээ бичнэ үү

мин

Японы телевизийн хамгийн этгээд 9 шоу

Номын санд суугаад хөзөр тоглох, хорхой идэх гэх мэт даалгавар гүйцэтгэнэ. Гэхдээ чимээ гаргаж болохгүй.


Арлын Япон орон самурай, анимэ, робот, сүши зэрэг олон зүйлээрээ дэлхийд алдаршсанаас гадна хачирхалтай, өвөрмөц ТВ шоунуудаараа нэртэй. Хэт маньяк гэж хэлж болохоор энэхүү нэвтрүүлэгт ихэнхдээ хошин шогийн жүжигчид оролцдог бөгөөд хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг билээ. Ингээд Японы хамгийн этгээд шоунаас толилуулья.

Tore!

Оролцогчид ямар нэгэн асуултад хариулж, даалгавар гүйцэтгэх бөгөөд энэ үед тэднийг муми шиг ороож эхэлнэ.

Downtown no Gaki no Tsukai ya Arahende!!

Энэ нэвтрүүлэгт алдартай хошин жүжигчид оролцдог бөгөөд тэднийг янз бүрийн сорилтод оруулна.

Такэши цайз

Такэши цайз бол Японы хачирхалтай шоунуудын анхдагч болсон нэвтрүүлэг. 1980-аад оны сүүлчээр гарсан энэ шоунд тоглогчид хана мөргөх, боулингийн бөмбөгний оронд зогсох зэрэг олон төрлөөр өрсөлдөнө.

Dero!

Минижүүлсэн байшингаас гарч, нэр хүнд, мөнгө төгрөг олно. Энэ шоуг хийх эрхийг Америк, Европын олон орнууд худалдан авчээ.

Чихэр үү, биш үү?

Алдартнуудыг урьж, чихэр идүүлнэ. Гэхдээ дотор нь мод, шилнээс эхлээд юу ч байж болно.

Багийн тулаан

Жирийн нэртэй мэт боловч тэд хоорондоо жинхэнэ япон хүний толгойд л орох зүйлээр өрсөлдөнө. Боулингийн бөмбөг шидэлцэх, боксын бээлийтэй массаж хийх гээд л.

Ayako Imoto challenges

Мөнгөний төлөө юу ч хийх япончууд.

Чимээгүй номын сан

Номын санд суугаад хөзөр тоглох, хорхой идэх гэх мэт даалгавар гүйцэтгэнэ. Гэхдээ чимээ гаргаж болохгүй.

AKBingo!

Тусгай хоолойнд байгаа үхсэн хорхойг нэгнийхээ амруу үлээнэ. Өөр маш олон төрлийн даалгавартай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
38
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.