Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Оюу толгой” дотоодод нийт 7 тэрбум ам.доллар зарцуулжээ

“Оюу толгой” компани өнгөрсөн оны гүйцэтгэлийн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.


“Оюу толгой” компани өнгөрсөн оны гүйцэтгэлийн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Манай баг, хамт олон олборлосон хүдэр, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтад ахиц гарган 2017 оныг амжилттай үдлээ. “Оюу толгой” компани Монголд жинтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Embed from Getty Images

Онцлон дурдахад, Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгө долоон тэрбум ам.доллар, гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 1.4 тэрбум ам.доллар тус тус давлаа. Ингэснээр бид өмнөө тавьсан зорилтоо давуулан биелүүлж, үндэсний компаниудын гүний уурхайн төсөлд оролцох оролцоог үргэлжлүүлэн нэмэгдүүлж байна” гэв. Мөн Монголын эдийн засагт оруулсан хувь нэмрээ дараах байдлаар томъёолж байна. Тэрбээр 2017 онд 180 сая ам.долларыг татварт төлж, 5.7 сая ам.долларыг Өмнөговийн тогтвортой хөгжлийн төслүүдэд оруулсан гэнэ. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд Оюу толгойн ажиллах хүчний (гэрээт болон үндсэн ажилчдыг оролцуулан) 94 хувийг Монголчууд, 24 хувийг эмэгтэй ажилчид эзэлж байна. Үүнд гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж буй ажилчид багтсан аж. Нийт ажиллах хүчин болох 14 мянган орчим ажилчдаа 243,127 хүн/цагийн сургалтанд хамруулжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.02
Жан Себастъян Жак: Цахим эрин манай салбарт томоохон эргэлт авчирна
2
2018.10.22
Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: КАТАР, ВЕНЕСУЭЛЬ (1)
3
2018.06.11
TerraCom Өмнөговь аймгаас нүүрсний шинэ орд илрүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
10
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.