Хайх зүйлээ бичнэ үү

мин

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо

Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд суралцсан.


Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо.

Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэхь нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр Боловсролын доктор хамгаалсан.

Түүнчлэн 2005-2006 онд Монгол фермер дээд сургуульд Цаг уур, уур амьсгалын багш, 2007-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Орчны судалгааны төвд Эрдэм шинжилгээний туслах ажилтан, 2013-2015 онд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2015-2016 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн РМ2.5 консерциум судлаач, 2016 онд МУИС-д Цаг уур, уур амьсгалын багш, 2017 онд Цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд тус салбарын даргаар ийнхүү туршлагатай хүнийг томилов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
48
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.