Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Экстраверт хүн танд дурласан эсэхийг олж мэдэх 10 шинж

Интроверт эсвэл экстраверт хамаагүй, ямар ч байсан сэтгэл гэдэг мэдэгддэг зүйл.


Экстраверт хүн гэхээр таны толгойд шууд бууж байгаа биздээ? Тэд нийтэч, нээлттэй, эрч хүчээр дүүрэн, хүмүүстэй харьцахдаа ч гарамгай сайн. Тэгэхээр үнэхээр надад татагдсан эсэхийг яаж мэдэх билээ гэж бодож магад. Гэхдээ хүн л бол хүн. Интроверт эсвэл экстраверт хамаагүй, ямар ч байсан сэтгэл гэдэг мэдэгддэг зүйл. Ингээд экстраверт хүн танд талтай байх 10 шинж.

1. Тэр танд ойртож, холбоотой байхыг хүснэ.

Эсктраверт хүмүүс гудамжинд явж байгаад хэн нэгэнтэй шуудхан яриа эхлүүлж чадна. Тэд хүнтэй холбоо тогтоохоос айдаггүй учир үнэхээр танд талтай болохоороо холбогдож, ойртож байгаа эсэхийг хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ түүнтэй харьцахыг хүсдэг олон хүн байдаг агаад та тэр дундаас түүний холбоотой байхыг хүсдэг хүн гэж өөрийгөө бодож болно. Зүгээр л нэг найз биш түүнээс илүү байхыг хүсэж байгаа нь танд мэдэгдэхдээ л мэдэгдэнэ гэж хүмүүс ярьдаг. Тэд ярилцах үедээ сээтгэнэж бас таны ярианд маш ихээр анхаарах хандлагатай. 

2. Тэр таныг найзуудынхаа хүрээлэлд оруулна.

Ийм хүмүүсийн хувьд найз нөхдийн хүрээлэл нь маш чухал зүйл байдаг. Тиймдээ ч түүний найзуудын хүрээлэлд хэрэв та уригдан зочилж байгаа бол тэр танд талтай байх өндөр магадлалтай. Бас тэр өөрийн найзуудтайгаа завгүй мэт ярилцаж суулаа ч, та бас бусад найзуудтайгаа явж байлаа ч тэд таныг анхаарч, анзаарч байдаг гэдгийг битгий мартаарай.

3. Өөрийг нь залхаадаг зүйлсийн тухай танд сэтгэлээ нээн ярих болно.

Эдгээр хүмүүсийг танин мэдэж, сэтгэлийг нь ойлгох гэж оролдохдоо андуурч эндүүрэх үе зөндөө. Олон хүмүүс түүний нээлттэй байдлыг сэтгэл татагдсан мэтээр буруу ойлгодог. Гэхдээ танд зөн совин гэх зүйл бий. Тэр үнэхээр өөр хэнд ч биш танд ярихыг хүссэн үү. Өөр хүнтэй ярилцаж болох байсан ч таныг л ойлгоно гэж найдсан уу гэх мэт. Гол нь тэдний ярьж буй сэдэв. Тэд танд үнэхээр нандин, нууцлаг, хувийн зүйлээ ярьж байна уу? Тэд зүгээр л нэг хүмүүст ийм чухал зүйлээ ярьж өгнө гэж үү?

4. Тантай хамт төлөвлөгөө гаргана.

Экстравертууд төлөвлөгөө гаргах дуртай. Хэрэв та түүнд таалагддаг л бол таныг төлөвлөгөөндөө багтаана. Гэхдээ тэр найзууд, хамт олноороо ямар нэг зүйл хийх биш тантай, хоёулаа ямар нэг зүйл хийх тухай ярьж байвал таныг амьдралдаа илүү ойр байлгах гэсэн хүслийнх юм. 

5. Тэр танд юу мэдэрч байгаагаа хэлнэ. 

Тэд өөрсдийн мэдрэмжээ хуваалцахаас айдаггүй. Тиймээс бас л ямар утгатайг нь олж мэдэхэд хэцүү, толгой эргэм байж мэднэ. Гэхдээ хэрэв экстраверт хүн танд үнэхээр, маш их сэтгэлтэй бол тэд үүнийгээ дотроо хадгалаад байхгүй. Харин хэлж л орхино. Ямар нэг байдлаар эсвэл үйлдлээр, энгийн үгээр ч хамаагүй та түүнд чухал гэдгийг тэр хэлнэ.  

6. Тэр өөрийгөө танд улам нээх болно.

Маш нээлттэй экстраверт байлаа ч тэд дотроо нууцалдаг зан чанар, сонирхол, түүх гэх мэт хувийн зүйлс байгаа. Бусдад мэдэгдэхийг хүсдэггүй зүйлс хүн бүхэнд байдаг шүү дээ. Гэхдээ ийм төрлийн хүмүүс өөртөө итгэлгүй, өөрөөсөө санаа зовдог байх нь их ба түүнийгээ нээлттэй, хөгжилтэй дүр төрхөөр халхалдаг. Тийм гэж төсөөлөө ч үгүй зүйлээ та олж мэдээд гайхаж магад. Тэд танд улам итгэж, таныг өөртөө улам ойртуулахыг хичээнэ.

7. Тэр ойр ойрхон залгаж, зурвас илгээнэ.

Тэд мэдээж утсаа идэвхтэй ашигладаг хүмүүс. Тэд ганцаардахаас айдаг гэж хэлж болно. Хүмүүстэй харилцаатай, нээлттэй байх нь тэдэнд тусалдаг. Магадгүй тань руу залгахаасаа өмнө өөр таван хүн рүү холбоо барих гэж оролдсон байж ч мэдэх боловч холбоо барьж байна гэдэг хамгийн чухал.

8. Зүгээр л тэрнээс асуу.

Экстраверт хүнээс үнэхээр үнэнийг олж мэдэх нэг арга бол хамаг зүрх сэтгэлээ чангалан байж өөрөөс нь асуух. Экстраверт хүн юм чинь байдлыг улам дордуулж, хэцүү болгохгүй. Бас тэд танд үнэнийг хэлнэ. 

9. Тэд тухтай бүсээсээ гарна.

Өөрийн тухтай бүсээс гарч, таны сонирхол, хэв маягт татагдан өөр зүйл хийх гэж оролдож байвал энэ сайны дохио. Жишээ нь та гэртээ эсвэл номын санд суугаад чимээгүйхэн ном унших дуртай бол тэр ч бас таны хажууд ирээд, найзуудтайгаа өөр газар байхын оронд тантай ном уншиж суувал энэ танд татагдаж буй шинж юм. 

10. Тэд таныг яваасай гэж хүсэхгүй.

Тэд хэдийнээ өөр олон хүмүүсээр хүрээлэгдсэн байлаа ч таныг яваасай гэж хүсэхгүй байвал энэ нь тэр танд татагдсан, бас тангүйгээр ганцаардах болно гэдгийг илтгэдэг. Мэдээж тэд найзуудаа орхихыг хүсдэггүй, явуулах гэхэд гунигладаг зан чанартай ч таныг илүү анхаарч ойр байхыг хичээж байвал энэ бас нэгэн шинж юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.