Хайх зүйлээ бичнэ үү

мин

УИХ-ын дарга М.Энхболд Хоёр талын хэд хэдэн уулзалтууд хийлээ

Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт үргэлжилж байна.


БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Тус чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын хэд хэдэн уулзалт хийлээ.

Чилийн конгресст Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана

УИХ-ын дарга М.Энхболд эхний уулзалтаа Бүгд Найрамдах Чили Улсын Үндэсний конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Фидель Эспинозатай хийв. Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү ойртуулах, түүгээр дамжуулан худалдаа, эдийн засгийн харилцан түншлэл тогтоох нь чухал байгааг хөндөж ярилцлаа. УИХ-д Монгол-Латин Америкийн парламентын бүлэг байдаг бол Чилийн парламентад Монголын бүлэг байхгүй юм байна. Тиймээс тун удахгүй Чили-Монголын бүлэг байгуулна гэж ноён Фидель Эспиноза амлалаа.

Байгалийн баялгийн ашиглалт, ялангуяа зэсийн олборлолт, боловсруулалт, борлуулалт, үнэ гэх мэт асуудлаар яриа хөөрөө өрнүүллээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн гол тоглогч байхын тулд Чили-Перу-Монгол гэсэн гурамсан холбоо бий болгох нь зөв гэж Чилийн парламентчид үзэж байна. Парламентуудын хамтын ажиллагааг үр ашигтай өрнүүлэхийн тулд тодорхой нэг асуудлаар, тухайлбал хууль тогтоох байгууллагын ил тод байдал, эсвэл гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлаар хамтран ажиллаж болно гэж тэд онцоллоо.

Түүнчлэн Чили Улс сүүлийн жилүүдэд боловсролын салбартаа онцгой анхаарал хандуулж, тогтолцооны шинэчлэл хийж байгаа тул энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар арга туршлагаа харилцан солилцох боломжтой гэдгийг Конгрессийн гишүүн Жоржиа Жексон тэмдэглэсэн бол УИХ-ын дарга М.Энхболд Чилийн хөрөнгө оруулалтын болон баялгийн сан бүрдүүлэлт, тэтгэврийн даатгалын тогтолцооны туршлагаас суралцах хүсэлтэй байдгаа илэрхийллээ.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийн асуудалд онцгой анхаарахыг хүслээ

Бүсийн чуулга уулзалтад БНСУ-ыг төлөөлж буй төлөөлөгчдийг тус улсын Үндэсний ассамблейн байнгын хорооны дарга Ли Жинбок тэргүүлж иржээ. Түүнтэй УИХ-ын дарга М.Энхболд уулзах үеэрээ “Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлахдаа хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх саналыг тавьсан нь харилцааны цаашдын ирээдүйд чухал алхам боллоо. Энэ бол Монгол Улсын төр, засаг, ард түмний хүсэл эрмэлзэл юм. Бид БНСУ-ыг хөрөнгө оруулалтын гол түнш, ах дүүгийн харилцаатай ард түмэн гэж үздэг” хэмээн онцоллоо.

Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд гээд хөдөлмөрлөх болон хүний эрхийн асуудалд Үндэсний ассамблейн зүгээс анхаарал хандуулж байхыг хүслээ. Түүнчлэн удахгүй эхлэх гэж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг БНСУ амжилттай зохион байгуулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Ли Жинбок монгол иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудалд бид онцгой анхаарсаар ирсэн. Цаашдаа ч анхаарсаар байх болно гэж онцлоод, “Бүх салбарыг хамран амжилттай хөгжиж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын чухал зорилт юм. Тиймээс та бид энэ чиглэлээр их зүйл хийх нь төр, засаг, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага юм” гэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Пёнчаны олимпод зочноор оролцохыг урилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
41
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.