Хайх зүйлээ бичнэ үү

мин

Николас Кейж ашиггүй наймаа хийсээр өрөнд оржээ

“Өдөрт 10 доллар зардаг болсон” хэмээн The Daily Mail мэдээлжээ.


“Америкийн жүжигчин Николас Кейж сүүлийн долоон жилийн дотор хөрөнгө мөнгөнийхөө ихэнхийг алджээ” гэж The Daily Mail мэдээллээ.
2010 онд түүний хөрөнгө 150 сая ам.доллараар үнэлэгдэж байсан бол одоо тэр өртэй. Дампуурсан шалтгаан нь түүний хийсэн хачирхалтай наймаанууд.
Кейж тансаг хэрэглээний зүйлд маш их мөнгө зарсан. Жишээ нь, тэр Ираны шах Мохаммад Пехлевигийн унаж байсан 1971 оны Lamborghini машиныг худалдаж авснаас гадна Африкийн пигмеи омгийнхны хатаасан толгойг олноор нь авч байлаа. Дотны найз Леонардо ди Каприо нь үлэг гүрвэлийн яс худалдан авахад дууриагаад л бас үлэг гүрвэлийн яс сонирхож эхэлсэн юм. Харамсалтай нь түүний авсан яс манай улсаас хулгайгаар гаргасан эд болж таараад үлэг гүрвэлийн ясаа эргүүлэн өгөхөөс өөр аргагүй болсон.

Кейж гэртээ зэрлэг амьтны хүрээлэн байгуулахаар шийдэж, кобра могой, наймаалж, аварга загас, матар худалдан авсан ч бүгд үхжээ. Дараа нь 1.6 сая доллараар комикисийн цуврал худалдан авсан ч 2000 онд гэрээсээ хулгайд алдсан байна. Үл хөдлөх хөрөнгийн наймаа нь ч түүнийг дампуурахад том нөлөө үзүүлсэн. Нэг хэсэг Кейж 15 байшинтай байлаа. Гэвч 2008 оны хямралын дараа үнэ нь унаж, мөн л хохирол амссан.
“Баян тансаг амьдарч сурсан Кейж сүүлийн үед тун тарчигхан явдаг болсон. Өдөрт 10 доллар зардаг болсон” хэмээн The Daily Mail мэдээлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
12
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.