Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Инстаграм: Ажлаа хаяж, байшингаа зараад мууртайгаа аялж эхэлсэн залуу

Хүн бүхний мөрөөдлийн аялал.


Хэр олон хүн ажлаа хаяж, орон байраа зараад, хайртай мууртайгаа аялж явах зоригтой вэ? Үнэндээ надад ч хааяа ийм хүсэл төрдөг ч бүтээж чадаагүй явсаар. Харин энэ залуу тэгж чадсан юм.

Ричард Ийст арван жилийн турш нэг л газартаа, нөгөө л ажлаа хийсээр эцэст нь амьдралдаа том өөрчлөлт хийх ёстойг ухаарчээ.

Тэр хайрт муур Вилловыгоо аваад 2015 оны тавдугаар сард адал явдлыг зүн явсан юм. 

"Би 10 жилийн турш карьер хөөж, сайхан ажилтай болж, сайхан байшинтай ч болсон байсан юм. Гэхдээ л үргэлж ямар нэг зүйл дутагдах шиг санагддаг байсан. Би амьдарч байгаадаа азтай ч түүнийгээ бүрэн дүүрэн ухаараагүй байв. Дэлхий ертөнцтэйгөө холбоогүй байгаа нь надад гунигтай санагдаж байсан. Тэгээд нэг л өдөр би бүхнийг өөрчилж, амьдарч буй өдөр хоног болгондоо талархахыг сурсан юм. Анх аялалд гарах болохдоо би муураа хэнд ч үлдээх вэ гэж бодож байсан. Гэхдээ хүнд хэцүү цаг мөч болгонд тэр хажууд минь байсныг ухаарч, орхих ёсгүйгээ мэдсэн юм. Тэгж л би түүнтэй аялж эхлэн, Австралийн муж бүрээр орж, ой, далайн эрэг, зэрлэг тал гээд хаа сайгүй амьдарсан. Түүнийг ийш тийш явахад нь түүнд зүүлгэсэн байрлал тогтоогч олоход тусалдаг. Тэр надтай ойр байж, өвлийн цагаар ч байлаа гэсэн тоглож, хөнжил дотор минь хамт унтах дуртай."

Тэд мянга мянган километрийг хамт туулсан ба долоо хоногт 60 километр орчим явж, газар дээгүүрх хамгийн удаан аялал рекордыг эвдэхэд ойрхон байгаа аж.

"Бидний энэ аялал гурван жил үргэлжилж байна. Хүмүүс бидний аяллын зорилгыг асуудаг ч үнэндээ хариулж чаддаггүй. Бид өөрсдийгөө аялагчид гэхээс илүүтэйгээр нүүдэлчид гэж нэрлэмээр санагддаг. Төлбөр тооцоонд санаа зовон амьдрахгүй байх сайхан. Бид удахгүй төрөлх хотдоо эргээд очно. Ингэлээ гээд адал явдал дуусна гэсэн үг биш л дээ. Бид буцаад л зүглэх болно. Энэ гайхалтай аялал аяллын машиныг минь гэр шиг болгож өгсөн энэ бяцхан хар муур бид хоёрын хамт бүтээсэн зүйл." 

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
22
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.