Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 онд трэнд болох гарааны бизнесийн 10 САНАА

Энэ онд өөрийн бизнесийг эхлүүлэхээр төлөвлөж байна уу?


Энэ онд өөрийн бизнесийг эхлүүлэхээр төлөвлөж байна уу? Тэгвэл танд 2018 онд олон улсад хамгийн эрэлттэй байх 10 бизнесийн санааг Business Insider сайтын гаргаснаар хүргэж байна. 

1. Сэлфи дрон 

Image result for selfie drones

Ухаалаг гар утасны хэрэглээ өргөжихийн хэрээр гар утасны дагалдах хэрэгслийн хэрэгцээ нэмэгдэж байна. 2018 оны төгсгөл гэхэд 600 мянга гаруй сэлфи дрон болон сэлфи гар, камер зарагдах төлөвтэй судалгаа гарчээ. 2020 он гэхэд энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 126 сая ам.долларт хүрэх юм. 

2. Ухаалаг цаг 

Image result for smart watches

2018 онд дэлхий даяар 141 сая ухаалаг цаг борлогдох төлөвтэй байна. 2019 он гэхэд энэ төрлийн бүтээгдэхүүн 53.2 сая ам.долларын зах зээлтэй болох юм. Ингэхдээ олонх хэрэглэгч зах зээлд тэргүүлэгч брэндүүдээс гадна гарааны, шинэ содон төхөөрөмжийг илүүд үзнэ гэсэн судалгаатай байна. 

3. Интернет холболттой чихэвч

Image result for Wireless Earphones

2016 оноос хойш интернет холболттой чихэвч үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд энгийн чихэвч үйлдвэрлэгчдээс 7.0 хувиар илүү ашигтай ажиллажээ. Тэгвэл энэ онд уг үзүүлэлт гэрлийн хурдаар нэмэгдэх юм. 

4. Цай

Image result for Tea start up

Дэлхий нийт кофеноос татгалзаж цайны эрин үе рүү хэлбийх шинжтэй болж байгааг судлаачид онцолжээ. Ялангуяа Япон, Солонгосын ногоон цай энэ онд тун эрэлттэй байх аж. Фэйсбүүкийн сурталчилгаанд ч энэ төрлийн бүтээгдэхүүн нэмэгдсээр байна. 

5. Сахалны тос

Image result for Beard Oil

Эрчүүдийн арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ энэ онд хурдтай нэмэгдэнэ. Ялангуяа сахалны тосны эрэлт ихсэх тул мэргэжилтнүүд гарааны бизнес эрхлэгчдэд энэ төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. 

6. Кафе

Image result for cafe start up

Уушийн газар, кафе, номын сан, лекц семинарын танхим хосолсон гарааны бизнес энэ онд “трэнд” болсоор байх аж. 

7. Явуулын цэнэглэгч 

Image result for Power Bank

2022 он гэхэд суурин цэнэглэгч зах зээлээс шахагдан, үүний оронд “Power bank” буюу явуулын цэнэглэгч дангаарших юм. Интернет хэрэглэгчдийн 80 хувь нь өөрийн явуулын цэнэглэгчтэй болох учир шинэ гарааны бизнес өөрийн брэндийг үүсгэхэд хамгийн тохиромжтой цаг 2018 он гэж үзжээ. 

8. Үүргэвч

Image result for back pack facebookRelated image

Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн зэрэг бүх төрлийн үүргэвчүүд энэ онд эрэлттэй байх төлөвтэй. Учир нь олон албан тушаалтан, мэргэжилтнүүд зөөврийн компьютер авч явдаг болох тул үүргэвч хүн бүрийн хэрэглээ болох юм. Зарим байгууллага, брэндүүд өөрийн нэрийн үүргэвчтэй болох нь үр ашигтай байх гэнэ. 

9. “Мууран” нарны шил

Image result for cateye glass

Энэ оны загварын хамгийн том трэнд “мууран” гэх тодотголтой байх юм. Өнгөрсөн жилд 3.5 сая ширхэг энэ төрлийн нарны шил борлогджээ. Энэ онд ч энэ тоо буурахгүй бөгөөд гарааны бизнес эрхлэгчид томоохон орон зай буйг мэргэжилтнүүд онцолж байна. 

10. Гар утасны гэр

Related image

Гар утасны гэр үйлдвэрлэгчид өөр өөрсдийн давуу тал, онцлогийг бүтээх боломжтой байдаг учир гарааны бизнест хамгийн тохиромжтой санаа юм. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний ашиг орлого гар утас үйлдвэрлэгчдээс даруй 20.5 хувиар илүү байх төлөвтэй байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.02.10
"Пёнчан 2018" олимпийн нээлтээр хүмүүсийг алмайруулсан 26 үйл явдал
2
2018.02.05
Энэ онд болох одон орны СОДОН үзэгдлүүд
3
2018.02.02
Томчуудын хүртэл тэсэн ядан хүлээж байгаа энэ онд нээлтээ хийх 9 анимэйшн
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
1
0
1
1
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.