Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 онд заавал аялах ёстой 10 газар

Шинэ Орлеан 2018 онд 300 жилийн ойгоо тэмдэглэж байгаа.


“The New York Times” энэ жил заавал аялах ёстой газруудын жагсаалтыг гаргажээ. Нийт 52 хот, улс багтсан тул 12 сарын дотор амжиж бүгдийг нь үзэж чадахгүй нь лавтай. Тэгвэл та ядаж чансааны эхний 10-т орсон газруудаар аялаарай.

10, Шотландын Глазго хот.

Дундад зууны барилгууд нь хадгалагдан үлдээгүй ч XIX-XX зууны үеийн барилга байшин ихтэй. Дээр нь гүүр. Клайд голыг та маш олон стилийн хэдэн арван гүүрээр гаталж болно. Зургаадугаар сард “West End” наадам эхэлж, гудамж талбайд жүжиг, концерт, багт наадам болдог.

9, Бутан.

Дзоги хэмээх чулуун сүм хийд, цайз үзнэ. Хүндрэлтэй тал нь маш хаагдмал орон тул жирийн жуулчин очиход хэцүү.

8, АНУ, Огайо, Цинциннати хот.

Түүхэн архитектур сонирхдог хүн хэзээ ч уйдахгүй хот. Хуучин төмөр замын вокзалын байранд байрладаг Уран сайхны музейг дурдаж болно.

7, Өмнөд Солонгосын Канвондо муж.

Энд өргөн тал, уул нуруу бий ч гол нь өвлийн олимп болох онцлогтой. Буддын сүм хийдээс гадна олимпод зориулсан спортын сайхан цогцолборуудтай.

6, Фирвальдштетск

2018 онд заавал очих газрын жагсаалтад Швейцарийн Фирвальдштетск нуур багтаж байна. Уулын цанын Штос баазад дэлхийн хамгийн эгц агаарын лифт байгаа. Зрим газарт 110° эгц ч лифтний шал нь зорчигчдыг замын турш босоо байдалтай явахаар хийгджээ.

5, Чили

Чилйн Засгийн газраас Онцгой хамгаалалттай газруудынхаа нутгийг нэмэгдүүлэхийн тулд “Хүрээлэнгийн гинж” хэмээх 2 мянган км урттай жуулчлалын маршрут гаргасан байна. Энд уул, гол, нуур гээд Патагоний бүх үзэсгэлэн бий.

4, Карибийн тэнгисийн орнууд

“Ирма” хар салхины улмаас алдсан жуулчдаа эргүүлэн авахаар бүхнийг хийж байна. Гэгээн Мартин арлын Юлиана гүнжийн нисэх буудал хэдийнэ  ажиллаж эхэлсэн. Түүх, архитектур сонирхдог хүмүүсийг Куба хүлээж байна. Алдартнууд, тэрбумтнуудын харш, зуслан байрласан Доминикан, Хаити, Пуэрто-Рико, Ямайка болон хувийн олон арлууд гээд уйдах цаг танд гарахгүй.

3, Базиликата

Шилдэг гурвын эхэнд Италийн өмнө зүгийн хот Базиликата оржээ. Эртний сүм, цайз, 60 градус налуу гудамж,  жижигхэн кафе, үзэсгэлэнт байгальтай энэ газар Неаполь хотоос 150 км-ын зайтай.

2, Колумб

“Мөнгөн” медалийг Колумб орон авлаа. Аюулгүй байдал баталгаагүй ч зориглоод үзэхэд алдаа байхгүй.

1, Шинэ Орлеан

АНУ-ын Шинэ Орлеан 2018 онд 300 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. “Катрина” хар салхинаас ихээхэн хохирол амссан ч хот ойгоо сүртэй тэмдэглэхээр зэхэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.02.10
"Пёнчан 2018" олимпийн нээлтээр хүмүүсийг алмайруулсан 26 үйл явдал
2
2018.02.05
Энэ онд болох одон орны СОДОН үзэгдлүүд
3
2018.02.02
Томчуудын хүртэл тэсэн ядан хүлээж байгаа энэ онд нээлтээ хийх 9 анимэйшн
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
25
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.