Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийн хамгийн баян хүүхдүүд

Нас залуу, цус шингэн ч олон сая долларын хөрөнгөтэй хүүхдүүд бий.


Нас залуу, цус шингэн ч олон сая долларын хөрөнгөтэй хүүхдүүд бий. Зарим нь төрөхдөө л баян төрсөн бол нэг хэсэг нь хурц ухаан, өөрийн хүч хөдөлмөрөөр амжилтад хүрсэн байна.

10. Жейлен Бледсо ($ 3,5 сая)

Энэ хүү 13 настайдаа бизнесээ эхэлж, программын компани байгуулан, 15 настайдаа анхныхаа сая долларыг атгасан. Одоо түүний мэдэлд 100 программчин, дизайнер ажиллаж, банкны дансанд нь 3,5 сая доллар хэвтэж байгаа.

9. Рикко Родригес ($ 4 сая)

Ядуу айлд төрсөн энэ залуу жүжигчин бараг нялх байхаасаа кинонд тоглосон. “Америк гэрбүл” цуврал кино түүнд алдар нэр, хөрөнгө мөнгө авчирсан юм.

8. Эль Фэннинг ($ 5 сая)

Эль Фэннинг 2002 онд анхны дүрээ авч байсан бол 2006 оноос гол дүрд тоглож эхэлсэн. 17 настайдаа тэр аль хэдийнэ 5 сая доллартай болжээ.

7. Жейден Смит ($ 8 сая)

Жейден Смит бол дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Уилл Смитийн хүү. Найман сая доллараа тэр алдартай эцэг эх, жүжиг, дууны авьяасаараа олж авсан. Удахгүй тэр цомгоо гаргана.

6. Эбигейл Бреслин ($ 12 сая)

Энэ жил 21 нас хүрсэн ч үнэндээ тэр ихэнх мөнгөө хүүхэд байхдаа олсон юм. 2006 онд Little Miss Sunshine кино түүнд мөнгө авчирсан.

5. Валентина Палома Пино ($ 12 сая)

Валентина Палома бол жүжигчин Сальма Хайек, тэрбумтан  Франсуа-Анри Пино нарын охин. 10 настай энэ охин өв залгамжлагчийн хувьд илүү мөнгөтэй байж болох ч одоогийн байдлаар түүний нэр дээр нэгэн харш бичигдсэн байгаа нь 12 саяын үнэтэй юм.

4. Ник Д’Алойсио ($ 30 сая)

Их Британийн программчин, бизнес эрхлэгч Ник Д’Алойсио 15 настайдаа гар утасны Summly аппыг зохион бүтээсэн. Текстийг утгыг нь алдуулалгүйгээр товчилдог энэ программыг Yahoo 30 саяар авсан. Ингэж Ник 17 настайдаа өөрийн гараар хөрөнгөө босгосон юм.

3. Дэннилин Биркхед ($ 59 сая)

11 настай Дэннигийн аав нь жүжигчин Ларри Биркхед, ээж нь модель Анна Николь Биркхед. Ээжийгээ нас барсны дараа тэр 59 сая долларын хөрөнгө өв залгамжлан авсан. Мөн хэд хэдэн кинонд тоглож,  Guess Girl брэндийн хувцасны нүүр царай болсон.

2. Двойняшки Вивьен, Нокс ($ 67 сая)

Вивьен, Нокс хоёр Анжелина Жоли, Брэд Питт нарын хүүхдүүд. Бусад ах эгч нараасаа энэ хоёр илүү хөрөнгөтэй. 67 сая доллар гэж байгаа.

1. Ханхүү Жорж Александр Луи ($ 3 тэрбум)

Дэлхийн хамгийн баян хүүхэд бол ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын хүү Жорж. Дөрөвхөн настай ч тэр тэрбумтан. Мөн Их Британийн хаан ширээ залгамжлагчдын дунд 3-рт бичигдэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.