Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Улаанбаатарын өвлийн наадам 2018" ирэх сард болно

Өвлийн улиралд Улаанбаатарт ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой.


Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “Улаанбаатарын өвлийн наадам” ирэх сарын 3, 4-нд болно.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.
Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.

Зохион байгуулагдах арга хэмжээнүүд

  • Урлагийн тоглолт
  • Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
  • Цанын сонирхогчийн тэмцээн
  • Тэшүүрийн үзүүлбэр
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Өвлийн дугуйны үйлчилгээ
  • Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
  • Параглайдингийн үзүүлбэр
  • Олс таталтын тэмцээн
  • Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт

Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 3, 4-нд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцасаараа гоён өргөнөөр оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
40
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.