Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

29 сая төгрөгийн шагналын сантай дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулна

Азийн сайд нарын II бага хурал болно.




2018 оны долоодугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн сайд нарын II бага хурлын үеэр явагдах дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг албан ёсоор зарлалаа.

Тус уралдаанд Ази, Номхон далайн бүс нутгийн уран бүтээлчид хамрагдах боломжтой юм. Энэхүү уралдаан нь 29 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлын үндсэн сэдэв болох “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид маань “Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд баримтат кино, нийтлэл бэлтгэн уралдаанд ирүүлэх юм.

Азийн сайд нарын бага хурлын нэг чухал хэсэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулагддаг дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа байдаг.

Гамшгийн үр дагаварыг хохирол багатай даван туулсан бусад улс орны тэргүүлэх туршлагыг таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулах иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадалд сургах, гамшгийн боловсролыг бүх насны иргэдэд эзэмшүүлэхэд уг уралдааны ач холбогдол оршиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
25
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.