Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ирээдүй нэгэнт ирснийг батлах шинэ бүтээлүүд

Заримыг нь харахад 20-30 жилийн дараа очсон мэт сэтгэгдэл төрөх аж.


Энэ сарын эхээр АНУ-ын Лас-Вегаст болсон “CES 2018” үзэсгэлэн ирээдүйн олон шинэ технологи, бүтээгдэхүүнийг танилцууллаа. Заримыг нь харахад 20-30 жилийн дараа очсон мэт сэтгэгдэл төрөх аж.

1. Нисдэг такси

“Intel” компанийн бүтээл энэ таксиг гар утсаараа хэзээ ч дуудаж болно. Нийтэд зориулан олноор нь үйлдвэрлэхэд хүндрэлтэй. Учир нь маш олон зөвшөөрөл авах хэрэгтэй болно.

2. Жолоочгүй цахилгаан машин

Toyota компаниас гаргасан энэхүү эко микро автобусыг 2020 онд үйлдвэрлэж эхэлнэ.

3. Ухаалаг мотоцикл

Yamaha компани мотоцикл сонирхогчдын үе үеийн мөрөөдлийг биелүүлсэн. Тусгай төхөөрөмжтэй энэ мотоцикл хэзээ ч унадаггүй. Өөрөө зогсоолд орж, дуудахаар эзэн дээрээ давхиад очдог ухаантай эд.

4. Далд мэдрэмжтэй эмпат робот

Honda компани шинэ роботоо танилцуулсан. Энэ робот хүний сэтгэлийн хөдөлгөөнийг тайлан уншдаг төдийгүй өөрөө ч сэтгэлийн хөдлөл тун ихтэй. Тэр уйлж болно, эсвэл инээмсэглээд тантай өөрөг зураг авахуулж чадна. Зөөлөн материалаар хийсэн тул хэцүү үед тэвэрч, сэтгэлээ тайтгаруулж болно.

5. Голографик селфи

Holo Messenger өөрөг зургийн салбарт шинэ үе эхлүүлнэ гэж амалж байна. Энэ шинэчлэлийн ачаар та селфи авахдаа зөгнөлт кинон дээр гардаг шиг л дүрсээ урдаа харах боломжтой.

6. Зүүд хянадаг дэр

Nokia компанийн энэхүү дэр ухаалаг утастай холбогдон, таны зүүд нойрны дэглэмийг хянаж, яавал сайн унтах, хэрхэн ядаргаагаа тайлах талаар зөвлөгөө өгнө.

7. Хэмжээ нь өөрчлөгддөг телевиз

Samsung компанийн бүтээл. Хэрэглэгч өөрөө хүссэн хэмжээндээ тохируулан, зурагтаа өөрчлөнө.

8. Тураах чихэвч

Турах хамгийн орчин үеийн аргыг Modius танилцуулсан. Чихэвчнээс таны тархинд дохио явуулах бөгөөд тархи дохиог яг жинхэнэ биеийн хүчний ажил, дасгал хийсэн мэт хүлээн авах тул өөх тос хайлж, турна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
20
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.