Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Төөрсөн сүүдэр" үзэсгэлэн | Өөр дотогш өнгийх нь

МУСТА Н.Сүхбүрэн “Төөрсөн сүүдэр” үзэсгэлэнгээ дэлгэлээ.


Уран бүтээлч, барималч, МУСТА Н.Сүхбүрэнгийн бие даасан “Төөрсөн сүүдэр” үзэсгэлэн энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 6-ныг хүртэл "Улаан гэр" галерейд гарах юм. Та заавал зочлоорой. 

Уг үзэсгэлэнгийн онцлог нь бүтээл бүр нь цутгуур, хэв ашиглаагүй керамикийн гар аргаар хийсэн дахин давтагдашгүй дүр төрх юм. Мөн керамик урлагийг хэрэглээний урлаг гэхээс илүүтэй шинэ түвшинд гаргаснаараа онцлог байсан юм.

"Төөрсөн сүүдэр" гэдэг нь хуучнаа үгүйсгэвэл бид сүүдрээсээ төөрсөн хоосон бие болж хоцорно. Амьдралд гарч ирэх шинэ зүйлсийг хүмүүс илүү сайхнаар хүлээн авч мэдэрдэг. Харин тэр шинэ зүйлсийн эхлэл өнөөдөр биш өчигдөр тавигдсан байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр биеллээ олсон төгс зүйлс өчигдрөөс эхлэлтэй гэсэн утгатай ажээ. Уран бүтээлч Н.Сүхбүрэн "Нийт бүтээлүүдийн хувьд монгол дүр төрхийг агуулсан ба нүдээ аньсан нь гүн гүнзгийг илэрхийлэх, үзэгчид өөрийнхөөрөө уншиж, харах боломжтой" гэлээ. Түүнчлэн тэрбээр нийтдээ дөрвөн сэдэвт 35 цуврал бүтээлээ нэг жилийн хугацаанд урлажээ.    

"Төөрсөн сүүдэр"- Хүн бүхэн төрөхдөө алтан бүрхүүлтэй байдаг. Гэхдээ сүүдрээсээ төөрвөл мөн чанараа алдах юм. Тиймээс алтан бүрхүүлээрээ сүүдрээ хайж буй уг бүтээл энэхүү үзэсгэлэнгийн гол бүтээл билээ.

 "Мартагдсан төгс төгөлдөр"- Хүн болгон өөр өөр байдаг. Хүн бүхэн нийгмээс янз бүрийн мэдээлэл авч үүнийгээ янз янзаар илэрхийдлэг. Харин бүхий л хүнд хэцүү цаг хугацаанд ч төгс төгөлдөр оршсоор байх болно.

"Өөрлүүгээ" - Бид төгс зүйлийг хэзээд хайж ирсэн. Харин төгс зүйлийг дотоод ертөнцөөсөө хайвал түүнийг олох болно.

"Гүнээс" - Нүдээ аниад мэдрэх тэр л мэдрэмж хүн бүхэнд ялгаатай ч гүндээ нэг л зүйл.

Бид өнгөрснөө үгүйсгэж эхлэвэл сүүдрээсээ төөрсөн хоосон бие болон хоцрох вий гэсэн санааг эл үзэсгэлэнгээрээ дамжуулан хүргэхийг уран бүтээлч зорьжээ. Сүүдэр гэгч нь биднийг төрөхөд хамт үүсэн бий болж, бидний үйл хөдлөл, сэтгэл зүй, жаргал зовлонтой үргэлж хамт байдаг. Бид сүүдрээсээ үл зугтахтай адил өнгөрсөн цаг хугацаанаас ч үл зугтана.  

                                                                                                                          Бэлтгэсэн: Б.Мөнхбайгаль

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
35
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.