Хайх зүйлээ бичнэ үү

Монголын ноолуурыг дэлхийд таниулж яваа алдартай загвар зохион бүтээгч Ж.Мандхайн брэндийн тухай ярилцжээ.

"Culture Trip" сайт дээр өнгөрсөн онд гарч байсан уг ярилцлагыг бид танд орчуулан хүргэж байна. Монголын ноолуурыг дэлхийд таниулж яваа алдартай загвар зохион бүтээгч Ж.Мандхайн брэндийн тухай тэд ярилцжээ.

Загварын ертөнцийн тухай бодоход Монгол таны санаанд хамгийн түрүүнд орж ирэхгүй л байх. Гэхдээ хамгийн тансаг ямааны ноолуураар баялаг улс юм. Ж.Мандхай бол Монголын загварыг дэлхийн миллениал үеийнхэнд дэлхийд таниулахад том үүрэг гүйцэтгэх буй Монгол загвар зохион бүтээгч юм. 

Монгол загвар биед эвтэйхэн хөнгөн байдгаас гадна, өвөрмөц детайлтай. Бид энэ удаа Mandkhai Cashmere-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Ж.Мандхайтай ярилцлаа.

-Танай гэр бүл Монголд анх ийм төрлийн бизнес эрхэлж байсан гэж дууллаа. Тийм нөхцөл байдалд өсөх ямар байсан бэ?

-Миний аав ээж ихэнх үед завгүй ажилладаг байсан болохоор би бага байхдаа үйлдвэрт тоглож, энгийн оёх техникийг сурч өссөн. Нэг үгээр бол үйлдвэр миний тоглоомын талбай байлаа. Бид нар дээр гадаадын зочид их ирдэг байсан ба тэр дундаа алдартай жүжигчид болох Ричард Гир, Жулиа Робертс нар хүртэл зочилж байсан юм. Мэдээж тухайн үедээ хэн гэдгийг нь мэдэхгүй байсан болохоор яагаад надад гарын үсгээ өгөөд байгааг нь ч гайхдаг байсан. Эргээд бодоход, үйлдвэр дээр гунигтай цаг мөч гэж байгаагүй юм байна.

-Танай гэр бүл яагаад ноолууран бүтээгдэхүүн хийж эхэлсэн бэ?

-Манай гэр бүл тэр үед хэдийнэ ноолуурын үйлдвэрт ажиллаад туршлагатай болсон байсан. Үйлдвэрүүд хувьчлагдах үед тэд өөрсдийн үйлдвэрээ эхлүүлэхээр шийдсэн.

-Таны брэнд ноолуурын тухай ойлголтыг хэрхэн өөрчилж байна гэж та боддог вэ?

-Би ноолуурыг зөвхөн өндөр настай хүмүүс өмсдөг энгийн нэг зүйл мэтээр харах тэрхүү ойлголтыг өөрчилж байгаа гэж найдаж байна. MANDKHAI брэндээр дамжуулж хүмүүс ноолуурыг маш орчин үеийн, сонирхолтой байж болохыг, бас маш чанартайг харах болно. Бас Монголын ноолуурын талаар хүмүүст мэдүүлж, энэхүү байгалийн гаралтай гайхамшигтай зүйл бидэнд ямар сонирхолтой хувцсын сонголтуудыг өгч байгааг хүмүүс олж харна гэж найдаж байна.  

-Яагаад анх үүнийг эхлүүлж, дэлхийн брэнд үүсгэх санааг хэрхэн олж авсан бэ? Бас яагаад ямааны ноолуурыг хувцас болгох уг арга техник, түүхийг харуулах нь ийм чухал юм бэ?

-Лондонд хувцас загварын чиглэлээр суралцахдаа би ноолуураар хийсэн сонирхолтой хувцас, загвар байхгүйг анзаарсан. Харсан бүхэн маань нэг л уйтгартай, энгийн байсан. Монгол улсад төрж, өссөний хувьд, бас үйлдвэр дээр байсныг хувьд би илүү сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйл санал болгож чадна гэдгээ мэдсэн. Би өөрийн түүхийг болон ноолуур гэх энэ гайхалтай зүйлийг дэлхий дахинд харуулахыг зорьсон. “Ноолуурыг хувцас болгох” түүх минь чухал, учир нь би хүмүүст мэдүүлж, Монголын нэгэн хэсэг болсон энэ гайхалтай зүйлийг таниулахыг хүссэн.

-Дэлхийн брэнд болгон уг ажлаа эхлүүлэхэд тулгарсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

-Уг бизнесээ явуулах бас шинэ, содон янз бүрийн загвар зохиох хангалттай цаг гаргах хоёрыг зохицуулах л хамгийн хэцүү байсан даа.

-Загварынхаа санааг болон урам зоригийг юунаас авдаг вэ?

-Материал, түүхээ эдийг Монголоос авдаг ч би ихэнх загваруудаа Лондонд эсвэл аялж байх үедээ гаргадаг. Би Лондонгийн урлагийн үзэсгэлэнг сонирхох дуртай. Тэнд харах сонин содон, шинэлэг зүйл ямагт байдаг. Бас би Монголдоо аялах дуртай. Байгалийн сайхан надад эрх чөлөө, өнгө болон бусад зүйл дээрээ ажиллах шинэ санаа, урам зориг өгдөг.

-Монгол улсад загварын хэв маяг ямархуу байдаг вэ? Хүмүүс шинэ шинэлэг, содон загварыг турших, өмсөх дуртай юу?

-Монголд загвар улам хөгжиж байгааг харах надад сайхан байдаг. Улирал болгон өөрсдийн шинэ загвараа толилуулдаг олон загвар зохион бүтээгчид байдаг болсон. Бас хувийн жижиг дэлгүүр, өөрсдийн урлангаа нээж байгаа олон хүмүүсийг бид харж байгаа, цаашид ч харах байх. Хүмүүс илүү эрэл хайгуулч болж, юу өмсөхдөө хүртэл маш их анхаарал хандуулдаг болсон гэж бодож байгаа.

-Монголд анх удаа аялах гэж байгаа гадаад хүмүүс юуг зорьж очоосой гэж та хүсэж байна вэ?

-Монголд зочлох хамгийн сайхан цаг үе бол Наадам болдог долоодугаар сарын үе. Наадмаар бөх барилдаж, нум сум харваж, морь уралдахыг үзэж болно. Бас тэр үед хүмүүс үндэсний хувцсаараа гоёдог учир хүмүүсийг анзаарахаа мартуузай. Мөн Монголд аялж л байгаа бол замын аялалд гарч, хөдөө явалгүй буцаж болохгүй. Нүүдэлчин ардын амьдралын хэв маяг, ан амьтад зэргийг харах боломжтой.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.