Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Брэнд хувцастай 5 тамирчин

Тамирчид алдартай брэндийн хувцас өмсөх дуртай ч зарим нь өөрийн гэсэн брэнд загвартай.


Тамирчин гэхээр л дан ганц бэлтгэл сургууль, тэмцээн уралдаан биш. Тэдний ихэнх нь ганган тансаг хувцаслаж, олны анхаарлыг татна. Инстаграм хуудсыг нь дагагчдын тоо шоу бизнесийн оддоос огт дутахгүй. Тамирчид алдартай брэндийн хувцас өмсөх дуртай ч зарим нь өөрийн гэсэн брэнд загвартай.

Майкл Жордан, AirJordan

Дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгч Жордан тамирчдаас анх өөрийн брэндтэй болсон хүн. Nike кмпанитай хамтран, тэрбээр AirJordan хэмээх алдартай брэндээ гаргаж байгаа. Энэ брэндийн пүүзийг сагсан бөмбөгчдөөс гадна боксчид, бөхчүүд, хөлбөмбөгчид өргөн хэрэглэдэг болжээ. Jumpman буюу бөмбөгтэй үсэрч байгаа дүрсийг хэн ч хараад шууд танина.

Криштиану Роналду, CR7

Хөлбөмбөгч Криштиану Роналдугийн CR7 брэндийг сая сая хүн худалдан авдаг. Брэндийн сурталчилгаанд царайлаг залуу Роналду өөрөө тоглож байхад авахгүй гээд яах билээ.  CR7 брэнд маш олон бүтээгдэхүүнтэй. Хөлбөмбөгийн пүүз, дотуур хувцас, цүнх гээд л. Зодог тайлсан хойноо Роналду эрэгтэй хүний хувцасны загвар бүтээх ажилд орно гэж ярьсан удаатай.

Лионель Месси, Messi kids

Лионель Месси ч хувцасны брэндтэй. Гэхдээ тэр хүүхдийн хувцсанд гол анхаарлаа хандуулдаг. Messi kids брэндийн материал чанартай, идэвхтэй амралт, спортоор хичээллэхэд тохирсон.

Андрей Аршавин, Arshavin

Оросын хөлбөмбөгч Андрей Аршавин хувцас загварын Arshavin гэдэг брэндтэй. Энэ нь ч аргагүй. Аршавин Санкт-Петербург хотын технологи, загварын их сургуулийг төгссөн хүн. Arshavin брэндэд цүнх, малгай, хувцас гээд олон бүтээгдэхүүн бий.

Евгений Малкин, Geno Evgeni Malkin

NHL-ийн од Евгений Малкин саяхан өөрийн нэрийн брэндтэй болсон. Ганцхан сарын өмнө тэр Geno Evgeni Malkin брэндээ бүртгүүлсэн юм. Түүний ирээдүйн мөрөөдөл ОХУ-ын олимпийн шигшээ багийн өмсгөлийг хийх.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
1 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
27
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.