Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“ХУДАЛ” номоос онцлох 15 ҮНЭН эшлэл

“Нухацтай сэдэв” цувралын II дэвтэр "Худал" ном хэвлэгдлээ.


Америкийн философич, нейробиологич, зохиолч Сэм Харрис End of Faith (Шүтлэгийн төгсгөл, 2004) номоороо дэлхийд танигдсан бөгөөд уг бүтээл нь түүнд “Pen” шагналыг авч ирсэн билээ. Энэ удаа түүний Худал (Lying, 2011) номонд багтсан таныг өөрчилж ч мэдэх 15 эшлэлийг онцолж байна. Дашрамд дурдахад “Худал” ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нухацтай сэдэв” цувралын II дэвтэр болон хэвлэгдэн гараад удаагүй байгаа билээ.

1. Мэдсээр байж өөрсдийгөө гарцаагүй аз жаргалгүй болгох элдэв үйлдлүүдийг хийж байдаг нь хүний амьдралд тохиолддог элдэв янзын хачирхалтай үзэгдлүүд дотроос хамгийн онцгой бөгөөд үр дагавартай нь байх.

2. Бусдыг хуурах боломж үргэлж байдаг. Бидний маш цөөхөн нь хулгайч, алуурчин болдог ч бараг бүгдээрээ л худалч байж үзсэн.
 
3. Үнэнч зан бол бусадтай хуваалцаж буй бэлэг. Мөн энэ нь хүч чадлын болон агуу эгэл жирийн байдлын эхлэл юм. Үр дагавар нь юу ч болох байлаа гэсэн зөвхөн үнэнийг л хэлэхийг оролдох нь биднээс тун бага зүйлийг шаарддаг.
 
4. Худалч байснаас эв дүйгүй, эсвэл бүр бүдүүлэгдүү хүн байсан нь дээр.
 
5. Үгийн цаад утгад үнэнчээр хариулах нь худал хэлсэнд тооцогдохгүй.
 
 
6. Хуурмаг зоригжуулалт нь хулгайтай нэг талаараа төстэй. Тэр цаг хугацаа, хүч тэнхээ болон тухайн хүн өөр зүйлст зориулж болох байсан урам зоригийг нь хулгайлдаг билээ.
 
7. Найзынх нь амьдрал буруугаар эргэж байгааг харсаар байж зүгээр л инээмсэглэн гараа даллана гэдэг бол найз нөхрийн шинж яав ч биш.
 
8. Дусал дуслаар дундарсан итгэл үнэмшил ихэнхдээ хэзээ ч эргэж дүүрдэггүй.
 
9. Нийгмийг цочроож, ичгүүрт автаж хаягдахаас ганцхан дүрэм баримталснаар зайлсхийж болно: Худал хэлэхгүй байх.
 
10. Хэн нэгнийгээ хов жив, худлын доор амьдарч, эргэн тойрон найзууд нь хүрээлсэн мэт боловч үнэнийг нь шууд хэлчих тийм жинхэнэ найз байхгүйг нь харж явах үнэхээр сэтгэл эмтрэм.
 
 
11. Үнэхээр худал хэлмээр санагдаж байсан ч шулуун шударга байснаар дайснууд болох байсан хүмүүстэйгээ нөхөрлөлсөн тохиолдол цөөнгүй байдаг.
 
12. Худалч хүний хамгийн хэцүү асуудлуудын нэг бол өөрийн хэлснээ ой санамжиндаа хянаж байх явдал. Нэг худал араасаа олон худлыг дагуулах тул хэнд, юу гэж хэлснээ үргэлж санаж ирээдүйд худал хуурмагаа сахин хамгаалах ёстой болдог.
 
13. Худалчтай хэн ч тулж харьцахгүй, шалтгаан нь тодорхойгүй байлаа ч итгэхгүй. Учир нь тэр аль хэдийн үнэнийг тойрч бүжиглэдэг хүн шиг харагдаж буй хэрэг. Харьцлаа гэхэд зөгнөлт киноны амьтанд хандаж буй мэт л тэдэнтэй харьцах вий.
 
14. Худал сөхөгдөн илрэхэд учрах хохирол нь хэзээ ч засаж залруулшгүй байх нь олон.
 
15. Эрх мэдэлтнүүдийн худал хуурмаг нь биднийг засгийн газар болон корпорацуудад итгэх итгэлээ алдахад хүргэдэг. Харин сул дорой амьтдын худал хуурмагууд биднийг бусдын гай зовлонд хүйтэн цэвдэг хандахад хүргэдэг.

Худал номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЛУВСАНДОО 2020.06.04 172.69.252.149

Э. НАМУУНААД МАШ ИХ БАЯРЛАЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ

0 Хариулах