Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэт их агаарын бохирдлын улмаас салхин шуурга үүсч болзошгүй

Туршилтаар агаар дахь бичил хэмжээний хорт бодис салхин шуургыг 50 хувиар нэмэгдүүлсэн байна.


Агаарт агуулагдах хэт нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ маш бага байлаа ч онц аюулт хэмжээний агаарын урсгал бий болгож байдгийг АНУ-ын эрдэмтэд шинэ судалгаагаар нотолжээ. Ингэхдээ Амазоны ширэнгэн ойд үүсдэг хүчтэй шуурганаас ч аюултай төвшинд нөлөөлж магадгүй аж. “Номхон Далайн Үндэсний Судалгааны хүрээлэн”-гийн шинжилгээний үеэр загвар туршилт явуулахад агаар дахь бичил хэмжээний хорт бодис салхин шуургыг 50 хувиар нэмэгдүүлсэн байна.  

“Ултрафини аэросил” буюу агаар дахь хэт нарийн ширхэгт тоосонцор нь эрчим хүчний станцуудаас эхлээд автомашин, түймрийн утаа, хэвлэгч хорт бодисоос хүртэл ялгардаг аж. 

“Би хорт тоосонцрын агаарын урсгал дахь нөлөөллийн талаар 10 гаруй жил судалж байгаа ч энэ удаагийнх шиг том хүрээнд нөлөөлөл үзүүлж байгааг анх удаа харж байна” гэж судалгааны багын ахлагч,  “Номхон Далайн Үндэсний Судалгааны хүрээлэн”-гийн судлаач, доктор Жи Вень Фань мэдэгджээ. 

2014 онд танилцуулсан агаарын температур, салхи, усны уурын нөхцөл, агаар мандлын шуурга болон бохирдлын тухай судалгааны үр дүнд үүлэн дусал үүсэх явцдаа дулааныг нэмэгдүүлж, салхи шуургыг эрчимжүүлж байдгийг тогтоосон байна. 

Авто тээврийн утаанд явуулсан судалгаа ёсоор хэт нарийн ширхэгтэй тоосонцор шуурганд нөлөөлөх боломжтой гэж Вашингтоны Их Сургуулийн агаар мандал судлаач Жоэль Торнтон үзжээ. Судалгааны дараагийн шатанд агаар дахь хорт бодис цаг агаарын нөхцөл байдал, салхи, температур зэрэг хүчин зүйлст хэрхэн харилцан үйлчилж, нөлөөлөхийг дэлгэрүүлэн судлахаар төлөвлөж байгаа аж. 

                                                                                                       Эх сурвалж: www.sciencenews.org

Бэлтгэсэн: Б.Мөнхбайгаль

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
17
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.