Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнгө будгаар гарамгай наадаж чадсан 15 шилдэг кино

Үзэхэд ямар сайхан гээч...


Кино бүтээлчдийн хувьд өнгөөр тоглолт хийх нь хамгийн сонирхолтой аргуудын нэг. Taste of Cinema танд өнгөөр тоглож, хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан 15 кино жагсаалтыг хүргэж байна.

15. Dreams (1990)

Күрисава Акирагийн “Dreams” кино Японы кино урлагийн өнгө ашиглан бүтээсэн гайхалтай кинонуудын нэгэн тод жишээ. Байгаль өөрөө бүтээсэн тийм өнгийг улам тодотгож өгсөн ба уг киног найруулагч өөрийн бодит 8 зүүднээс сэдэвлэсэн гэдэг.

14. In The Mood For Love (2000)

Вон Кар-Вай гэх нэрийг сонсоход л танд түүний гайхалтай бүтээлүүд шууд санагдаж байгаа байх. “Chungking Express”, “Happy Together”, “Fallen Angels” гэх мэт. Уг киноны зураглал, өнгө дүрс, дуу хөгжим гээд бүгд хүмүүсийн сэтгэлд гүн үлдсэн байдаг.

13. Vertigo (1958)

Альфред Хичкокийн уг кино жагсаалтад багтахгүй бол болохгүй шүү дээ. Ногоон болон улаан өнгөөр наадах уг киног та одоо болтол үзээгүй юм биш биз?

12. Ran (1985)

Күросава Акира найруулагч Уильям Шекспирийн “Лир ван”-аас сэдэвлэн бүтээсэн байдаг. Гэр бүлийн тасарсан харилцаа, тулаан, улс төрийн хүч чадал гээд олон ч зүйлийг өгүүлнэ. XVI зууны тод өнгөтэй хувцас, хэрэглэлийг кинондоо оруулж өгсөн юм. Улаан өнгө маш хурцаар мэдрэгдэх кино.

11. Enter the Void (2009)

Оскар гэх хар тамхи наймаалдаг залуугийн эцэс төгсгөлгүй мэт аялал... Өнгө дүрс нь гарцаагүй таныг өөр ертөнцөд аваачсан мэт байх болно. Энд хар тамхи, хүчирхийлэл, дотно харилцааны олон дүрс хэсгүүд багтсан юм. Гаспар Ноэ уг бүтээлээрээ кино ертөнцийг шуугиулж чадсан билээ.

10. Suspiria (1977)

Дарио Аргентогийн уг суут бүтээлийг кино түүхэнд “eye candy” гэж нэрлэдэг ба үзэхэд гайхалтай сайхан мэдрэмж төрүүлдэг. Бүх хэсэг нь хэт бодит. Ялангуяа цусны өнгө үнэхээр гайхалтай.

9. The Cook, the Thief, His Wife, and Her Lover (1989)

Уг кино доог тохуу, инээд агаад зэвүүцэл зэргийн нэгдэл юм. Улаан өнгө киног улам зэвүүн өнгө төрхтэй болгож өгч чадсан юм. Хүчирхийлэл, аллага, секс, уур хилэнг найруулагч Питер Гринуэй улаан өнгөөр чадамгай илэрхийлжээ.

8. Only God Forgives (2013)

Николас Виндинг Рефний уг бүтээлд эстетика өнгө төрх давамгайлсан. Тэр өнгө ялгадаггүй учир хачирхалтай өнгө төрхийг ашиглахдаа гарамгай аж.

7. The Grand Budapest Hotel (2013)

Вэс Андерсоны бүтээлээс дурдахгүй өнгөрч болохгүй. Түүний бүх бүтээлд өнгө голлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Харин уг бүтээл түүний хамгийн хамгийн болж чадсан кино юм.  1930, 1960, 1980 оны гурван үе шатыг өнгө, хувцас загвараараа гайхалтай үзүүлсэн юм.

6. The Umbrellas of Cherbourg (1964)

Dreamers’ Day өдөрлөгөөр мөн л хүрч байсан гайхалтай кино. Бүх үг нь дуулагдахгүй өнгөрнө гэж үгүй ба өнгийг тун сайхан ашиглаж чадсан юм. Нэмж хэлэхэд “La La Land” киноны найруулагч уг киноноос санаагаа авч киног бүтээж байсан билээ.

5. Hero (2002)

Жан Имоугийн уг кино бол хамгийн их өнгө дүрс ашигласан кинонуудын нэг билээ. Эхлээд тэр улаан өнгийг, дараагийн хэсэгт цэнхэр, цагаан, ногоон гэх мэтээр өнгийг маш чадамгай ашигласан юм.

4. The Ballad of Narayama (1958)

Киносита Кэйсүкэгийн тун хүчирхэг бүтээл. Энэ бол Японы эртний уламжлалыг харуулсан бүтээл ба хүн өндөр насанд хүрч, мөн хоол хүнс хангалтгүй байгаа үед Нараяама ууланд аваачиж орхин, тэнд үхлээ хүлээдэг тухай гарна.

3. Imitation of Life (1959)

Дуглас Сиркийн эцсийн бүтээл, маш их харуусал, хүнд мэдрэмжүүдийг харуулсан юм. Төгсгөл хэсгийн өнгө, хөгжим, зураглал зэрэг маш хүчтэй мэдрэмж төрүүлнэ.

2. Black Narcissus (1947)

Майкл Повелл, Эмерик Прессбургер нар Их Британийн шилдэг кинонуудын нэгийг бүтээсэн билээ. Сургууль болон эмнэлэг барьж буй гэлэнмаа нарын тухай өгүүлнэ. Хар цагаан өнгөний дунд үнэн оршдог гэж хэлсэн нь уг киноных нь өнгө дүрстэй холбоотой байж болох юм.

1. The Fall (2006)

Тарсем Сингхийн өнгө будгийг ёстой хайрлахгүй цацсан кино. Дөрвөн жилийн турш 20 гаруй орныг дамжин зураг авч, жинхэнэ төсөөллийн гайхамшгийн бүтээсэн нь энэ. Уг кино эгээтэй л зүүд шиг санагдах болно.

Бонус: Үүнд мөн Францын гайхалтай бүтээл болох "Three Colours Trilogy"-г багтаах нь зүйтэй биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.