Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сурвалжилга: “Найман шарга” захын ченжүүд “ногоон” болон юань зарахгүй байна


Өчигдөр арилжааны банкууд валют арилжихаа зогсоосон. Тэгвэл өнөөдөр “Найман шарга” захын ченжүүд самбараа хаагаад, ам.доллар болон юань зарахгүй байна

Самбараа хаачихсан валютын ченжүүд “Найман шарга” захын орчимд малгайлан орох цасан дор “Доллар авна, юань авна” гэж орилно. Гэхдээ тэдэнд зарах ногоон болон юань их хэмжээгээр байхгүй гэнэ. Тиймээс валют борлуулахгүй гэж самбараа хаажээ.

Бага хэмжээний цөөн ам.долларыг 11.00 цагийн орчимд 2660 төгрөгөөр борлуулж байна. Харьцуулахад, өчигдөр өглөө ам.долларын зарах ханш “Найман шарга” валютын зах дээр 2480 төгрөгтэй тэнцэж байсан юм. 
  
Ам.долларын ханш өчигдөр жин үдээс эхэлж эрчимтэй өсөв. Үүнд арилжааны банкууд валют борлуулахгүй байгаа нь голчилж нөлөөлсөн бололтой. “Найман шарга” валют арилжааны төвд байрлах “Голомт” банк гэхэд л үүдэндээ “Валют арилжихгүй” гэсэн товч мэдээлэл бүхий цаас өлгөжээ. Энэ нь хаалга онголзуулж, ам.доллар сурагласан хүмүүст товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөх аж. 

Харин валютын зах орчимд юань болон ам.доллар хайсан иргэдийн цуваа тасрахгүй байна. Арга ч үгүй юм аа. Ердөө нэг өдрийн дотор монголчуудын дундаж цалин 22 ам.доллараар үнэгүйдснийг доорх графикаас хараарай. 


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
49
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.