Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ оны шилдэг залуу арван уран бүтээлч

Тэдний дууг сонсмогц шинэ хэв маяг, өөрчлөлтийг мэдрэх болно.


Их Британийн хөгжимийн шилдэг сайт Radio-X-ээс онцолсон энэ оны шилдэг залуу арван уран бүтээлчийг танилцуулж байна.

1. Брук Бентам ( Brooke Bentham )

21 настай дуучин, дуу зохиогч тэрбээр өнгөрсөн оны зун Green Man, Latitude, Reading болон Leeds наадамуудад амжилттай оролцсон. Түүнчлэн энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр аялан тоглолтоо хийнэ.

 

2. Льюис Капальди ( Lewis Capaldi )

21 настай Шотландын  залуу дуучин Льюис есөн настайгаасаа дуулж эхэлжээ. Тэрбээр Rag 'N' Bone Man-ы Их Британий аялан тоглолтонд оролцож байсан.

 

3. Сэм Фэндэр ( Sam Fender)

Сэм Фэндэр дуулж, дуугаа мөн зохиодог. “Play God” анхны дуугаа өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. Ийнхүү менежер Бен Ховардын анхаарлыг татжээ.

 

4. Жинжер Снапс ( Ginger Snaps)

Тэрээр мульти-инструминталист бөгөөд анхны бичлэгээ 2015 оны тавдугаар сард гаргажээ.

 

5. Исаак Грейси ( Isaak Gracie )

Тэрбээр Жефф Бэклигийн гол нөлөө үзүүлсэн хөгжимчин. Түүний анхны цомог нь “Songs From My Bedroom ” 2016 онд гарч байсан бол өнгөрсөн онд “The Death Of You And I” EP цомог болон “Terrified” дуугаа Youtube хуудсандаа цацжээ.

 

6. “The Magic Gang” хамтлаг

Тэдний дуунаас 60-аад оны сонгодог рок хэв маягыг мэдэрч болно. Тэд энэ оны гуравдугаар сард Их Британи улсад аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна.

 

7. “Pale Waves” хамтлаг

Тэдний анхны дэбют "A Honey" -ийг Матт Хэли, Жорж Даниел нар продюсерлэжээ.

 

8. Рекс Оранж Коунти ( Rex Orange County )

Түүний жинхэнэ нэрийг Алекс О’Конор гэнэ. Поп, soul, реп зэрэг холимог урсгалаар дуулдаг.

 

9. “Steroe Honey” хамтлаг

Лондонгийн дөрвөн хөгжимчидөөс бүрдсэн инди рок хамтлаг.Тэдний анхны дууг “The Bay” гэнэ.

 

10. “Yonaka” хамтлаг

Тус хамтлаг нь  рок, поп, хип хоп чиглэлээр тоглодог. Тэдний анхны дэбют 2015 онд гарчээ.

 

Бэлтгэсэн: Б.Мөнхбайгаль

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
3 өдрийн өмнө
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
2
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.