Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Залуу эрийг 100 мянган $, Феррари машинаар худалдаж авсан эмэгтэй

Залуугийн эцэг эх эхлээд хуримыг эрс эсэргүүцсэн ч үнэтэй том бэлэг аваад хүүгээ өгөхийг зөвшөөрсөн байна.


Хятадын цахим ертөнцийг доргиож байгаа хамгийн сүүлийн шуугиан бол 38 настай эмэгтэй 23 настай залуутай гэрлэсэн явдал байлаа. Нэг их гайхаад байхаар зүйл биш ч бүсгүй тэр залуугийн эцэг эхийг үнэтэй бэлгээр худалдан авсанд хамаг учир байгаа юм.

Сүйт бүсгүй нөхрийнхөө ээжээс ганцхан насаар дүү, дээр нь 14 настай дагавар хүүхэдтэй. Залуугийн эцэг эх эхлээд хуримыг эрс эсэргүүцсэн ч үнэтэй том бэлэг аваад хүүгээ өгөхийг зөвшөөрсөн байна. Эмэгтэй тэдэнд 100 мянган доллар бэлнээр, үл хөдлөх хөрөнгө, Ferrari машин бэлэглэсэн юм.

Энэхүү 38 настай сүйт бүсгүй тун баян нэгэн. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мөнгө хураасан тэрбээр хуримын ёслол дээр үнэтэй алтан эдлэлээрээ гайхуулж байгаа нь харагдана.

Цахим ертөнцөд тэдэнд баяр хүргэсэн захидал олон байсан ч ихэнх нь тэдний хайр сэтгэлд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.

Гэхдээ зарим нь энэ явдлаас жендерийн эрх тэгш бус байдлыг олж харжээ. “Эхнэрээсээ салсан 38 настай эр 23 настай бүсгүйтэй гэрлэсэн бол хэн ч анхаарахгүй байлаа” гэж тэд бичсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
47
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.