Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн оросуудад байдаг 13 зуршил

Оросууд хажуугийн дэлгүүр орж, талх авахаар гарахдаа ч хувцсаа сольж, гангалдаг.


Танай гэрт гялгар уут хадгалдаг сав байгаа юу? Эсвэл аян замд гарахын өмнө хэсэг суудаг уу, онигоо ярьж, архи уухынхаа өмнө удаан үг хэлдэг үү? Хэрэв тийм бол та орос хүн. Хойд хөршийнхнөө бид сайн мэддэг мэт боловч үнэндээ төдийлөн сайн мэдэхгүй. Ингээд зөвхөн оросуудад байдаг зан, зуршлуудыг танилцуулья.

1, Дэлгүүр явахдаа гангалдаг

Оросууд гэртээ ямар ч хувцас өмсөж болох ч хажуугийн дэлгүүр орж, талх авахаар гарахдаа ч хувцсаа сольж, гангалдаг.

2, Аян замд гарахаасаа өмнө чимээгүй суудаг

Чемодан, цүнхээ бэлтгээд аян замд гарахын өмнө оросууд минут хэртэй чимээгүй сууна. Эртний заншил хэмээн дургүйцэх хүн олон ч үнэндээ энэ нь аян замд гарах гэж сандарч байгаад ямар нэг юм мартчихсан биш байгаа гэдгээ тайван амгалан эргэцүүлэх бас нэгэн боломж юм.

3, Үг хэлэх

Жинхэнэ залхуу орос л архи дарс уухдаа “Эрүүл мэндийн төлөө” гэсэн ганц үг хэлэх байх. Харин оросууд үнэхээр урт үг, ерөөл хэлэх дуртай.

4, Онигоонд дуртай

Оросууд галт тэрэг, онгоцоор аялах, наргиж цэнгэхдээ ч онигоо ярьдаг. Хэн нэг нь өөртөө тохиолдсон түүхийг ярихад “Нөгөө онигоонд гардаг шиг” гээд л хэлнэ. Бусад нь ч мэднэ. Оросууд инээлдэх дуртай.

5, Халуун усны дараахь мэндчилгээ

Халуун ус, шүршүүрт орсных нь дараа нэг нэгэндээ “С легким паром!” гэж мэндчилгээний үг хэлдэг. Өөр ямар ч оронд байхгүй мэндчилгээ.

6, Юу байна?

Оросууд уулзахдаа “Юу байна” буюу “Как дела?” гэж асуудаг. Гадаадынхан энэ асуултад “Зүгээр, сайн” гэж хариулдаг бол оросууд бүр жинхэнээсээ хариулан, жаргал зовлонгоо яриад эхэлдэг.

7, Танихгүй хүнд инээмсэглэхгүй

Оросууд танихгүй хүнд инээмсэглэдэггүй. Америк, Барууны орнуудад л хэнтэй ч инээгээд байдаг бол Орост тийм биш. Оросуудын хувьд инээмсэглэл гэдэг хайртай дотнын хүн, найз нөхөддөө л өгдөг зүйл тул инээмсэглэл нь ч жинхэнэ байдаг.

8, Шинэ жил гол баяр

Хойд хөршүүд маань Шинэ жилийг Зул сарын баяраас хамаагүй өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гацуур мод Шинэ жилээр, бэлэг ч Шинэ жилээр, Шинэ жил бол хамгийн том баяр.

9, Хуучны киногоо дахин дахин үзнэ

Хуучин ЗХУ-ын үеийн хүүхэлдэйн кинонуудаа байнга үзнэ. Хуучны кинонд гардаг үгээр ярьж, нөгөөх нь ч сайн ойлгоно.

10, Ярих дуртай

Оройн хоол идэх гэж цуглаад хууч хөөрсөөр шөнө дөл болох нь олонтаа. Хоолоо идэхдээ ярина, идчихээд цай ууж ярина. Нэгнийгээ үдэх гэж гадаа гараад бас хэсэг ярьж зогсоно.

11, Гялгар уутаа хаяхгүй

Дэлгүүрээс хүнсээ авчирсан гялгар уутыг хэзээ ч хаяхгүй. Тусгай уут, хайрцганд хадгална. Хэзээ нэгэн цагт хэрэг болох нь ойлгомжтой.

12, Айлд бэлэггүй очихгүй

Айлд уригдсан бол хэзээ ч бэлэггүй очихгүй. Нөхөрт нь архи биш юм гэхэд хүүхдэд нь чихэр, шоколад аваад очно. Юу авч очих нь гол биш, гол нь ямар нэг бэлэгтэй байх ёстой. Айлд хоосон очихгүй.

13, Гэртээ таавчиг өмсөнө

Гэртээ ороод гутлаа тайлдаггүй заншил гадаадын олон оронд бий. Харин Орост бол энэ нь гадуур хувцастайгаа хөнжилдөө орохтой л ижил зэрлэг зүйл. Оросууд гэртээ ирээд гутлаа тайлж, таавчгаа өмсөнө. Гэрбүлийн бүх гишүүд өөрийн таавчигтай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
7
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.