Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Францын казахууд Баян-Өлгий аймагт тусламж үзүүллээ

Франц улсад амьдардаг казахууд тусламжийн гараа сунгаж, нүүрс, дулаан хувцас илгээсэн байна.


Энэ жил Баян-Өлгий аймагт их хүйтэрч, ард иргэдийн амьдралд хүндрэл учирсан билээ. Энэ хүнд үед тэдэнд Франц улсад амьдардаг казахууд тусламжийн гараа сунгаж, нүүрс, дулаан хувцас илгээсэн байна.
AKFT буюу Францын казахуудын нийгэмлэгээс Баян-Өлгий аймагт болж буй хүйтний тухай сонсоод мөнгө, хэрэгцээтэй бараа цуглуулж эхэлсэн байна.

Баян-Өлгий аймгийн иргэн Дакей Быкиулы “40 тонн нүүрс хүлээн авлаа. Мөн илгээсэн мөнгөөр түлээ, дулаан хувцас, хичээлийн хэрэгсэл худалдан авсан. Нүүрсгүй байсан айлуудад машинаар гэрт нь хүргэж өгсөн. Заримд нь хувцас, мод түлээ өглөө. Энд ядуу зүдүү айл өрх олон бий. Энэ жил их хүйтэрсэн тул нүүрс авах мөнгөгүй айлууд их зовж байсан. Яг хэрэгтэй үед тусламж ирлээ” гэж ярьсан байна.

Мөн олон нийтийн сүлжээнд “Монголын казахуудаас гал халуун мэнд хүргэе. Францад байгаа ахан дүүс минь бидэнд хүнд үед тусалсанд их баярлалаа” гэж талархал дэвшүүлсэн байна.
Францын казахуудын нийгэмлэг Баян-Өлгий аймагтай нягт холбоотой ажилладаг бөгөөд сүүлийн хоёр жил Курбан-айт баярыг хамт тэмдэглэж байгаа.
56 настай Мустафа Услужан бол энэхүү тусламжийг зохион байгуулж байгаа хүн. Тэрбээр 30 жилийн өмнө Турк улсаас Францад шилжин амьдарчээ. Франц эхнэртэй, арьсан эдлэл хийдэг компанитай.

“Хоёр жилийн өмнө би Баян-Өлгийд очсон. Манай хамаатнууд байдаг гэж дуулаад хайж явсаар олж уулзсан. Тэр үед л Монгол дахь хамаатнуудад минь тусламж хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Парист амьтнаар өргөл хийх ёслол хийхэд хүндрэлтэй байдаг болохоор би Францын казахуудад Курбан-айт баяраар Монголд очихыг зөвлөсөн” гэж Мустафа сэтгүүлчдэд ярьжээ.
Францад 250 казах өрх амьдарч байна. Үүнээс 175 нь тус нийгэмлэгийн гишүүн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
49
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.