Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Элон Маскын ээж 69 настай Мэй Маск: Би одоо л дөнгөж моделийн ажлаа эхлүүлж байна

Залуу нас гэдэг бүх зүйл биш. Тийм ээ, 69 настай Мэй Маскын хувьд лав тийм биш.


Залуу нас гэдэг бүх зүйл биш. Тийм ээ, 69 настай Мэй Маскын хувьд лав тийм биш.

2018 оны хаврын загварын шоу Нью-Йорк, Парис, Милан хотуудад болоход 50, 60 настай моделиуд ч харагдаж байв. Ингэхээр загварын ертөнцөд гоо сайхны стереотип, насны хуваагдал гэх зүйл ашгүй эвдэгдэж байна гэсэн үг үү?

“Би 2017 онд хийсэн шигээ тийм олон зүйлийг амьдралынхаа 50 гаруй жилд ч хийж байгаагүй” гэж тербумтан Элон Маскын ээж 69 настай модель Мэй Маск хэлжээ. Канадаас гаралтай уг эмэгтэй 15 настайдаа Өмнөд Африкт өөрийн загварын гарааг эхлүүлж байсан юм. Гэхдээ хэсэгхэн хугацааны дараа завсарласан байсан юм.

Маск “IMG Models”-тай гэрээ хийж Жизель Бюндхен, Жижи Хадид гэх мэт моделиудыг гаргаж ирсэн билээ. Тэр мөн “New York Magazine”, “Elle”, “Vogue” сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байсан.

Насны эрхээр цагаарсан үс нь түүний замналд маш их тус болсон гэж тэр хэлжээ.

“Би өдөр тутмын хооллолт, амттанд маш их анхаарах хэрэгтэй. Үгүй бол дороо жин нэмж орхидог. Би Их Британийн хэмжээсээр 8 өмсдөг. Тэгэхээр тийм ч туранхай биш.”

Тэр инстаграм дээрээ 95,000 гаруй дагагчтай.

Мэдээж ахимаг насны бүсгүйчүүд загварын ертөнцөд шуугиулж байгаа ч дийлэнх нь тэдний энэхүү хүчтэй сэргэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Винсент Питер, “SILENT” загварын агентлагийн үүсгэн байгуулагч тэрээр, “Ахимаг насны эмэгтэйчүүдийг хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн, тосны сурталчилгаа дээрээс харж болох ч дээд төвшний загварын ажилд төдийлөн ашиглагдахгүй л болов уу” гэсэн байна.

Гэсэн хэдий ч Мэй Маск 70 нас гараад ч энэ чиглэлээрээ ажилласаар байх болно гэв. “Брэндүүд, сэтгүүл, загвар зохион бүтээгчид ахимаг насны бүсгүйчүүд дээр илүү төвлөрч, бидний бодит түүхийг анхаарч байгаа нь гайхалтай. Залуу моделиуд намайг энэ ажлыг үргэлжлүүлсээр байгааг харах дуртай. Учир нь би тэдний ирээдүйд итгэл найдвар бэлэглэж байгаа юм. Миний хаштаг бол #дөнгөжэхэлжбайна.”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
7
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.