Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дэлхийн аварга Д.Сумъяа IJF-ийн 5 асуултад хариуллаа

2018 оны гол зорилго бол дэлхийн аварга цолоо хамгаалах.


Дэлхийн аварга, 57 кг-ын жингийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа Олон улсын жүдо бөхийн холбооны экспресс ярилцлагад орж, таван асуултад хариулжээ.

-    2018 оны зорилго тань?
-    Гол зорилго бол дэлхийн аварга цолоо хамгаалах. Эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө зорилгоо биелүүлэхийн тулд өдөр бүр бэлтгэл хийх болно.
-    2020 оны олимпод мөрөөдлөө биелүүлэх замд тань 2018 оны улирал хэр чухал вэ?
-    Мэдээж их чухал улирал болно. Олимпийн сонгон шалгаруулалт эхэлж байгаа болохоор бүгд шинээр эхэлж байгаа. Би шинэ өрсөлдөгч болон оролцох ёстой олон тооны тэмцээндээ бэлэн байна.
-    Таны гол өрсөлдөгч хэн бэ?
-    Бүгд л хүчтэй болохоор хэн нэгнийг нь онцлоход хэцүү. Барилдах өрсөлдөгч болгоноо хүндэлдэг.
-    Танаас 2018 онд юу хүлээх вэ?
-    Жүдо сонирхогчид надаас ялалт, хичээл зүтгэл хүлээж болно. Татами дээр гарах болгондоо би 100 хувь хүч чадлаа гаргахад бэлэн байдаг.
-    Жүдо сонирхогчид энэ жилийн IJF цуврал тэмээнүүдийг үзэх шалтгааныг хэлнэ үү.
-    Жүдо маш сайхан эрч хүчтэй спорт. Олон сайхан тамирчидтай, өндөр техник, ур чадвартай. 2018 он жүдо бөхийн хувьд сайхан жил болно гэдэгт итгэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
12
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.