Хайх зүйлээ бичнэ үү

мин

Батгатай арьсанд зориулсан шилдэг 5 энгэсэг

Юу санал болгож байгаа бол?


Хүн бүхний амьдралд л хэцүү үе тохиодог. Тэр тусмаа эрүүл мэнд болоод бусад шалтгаанаас үүдсэн батгашилт хамгийн хэцүү байдаг билээ. Арьсаа толигор сайхан харагдуулах гэж бид янз бүрийн зүйл туршдаг. "Seventeen" сэтгүүлээс уг таван энгэсэгийг санал болгож байна. Гол нь өөрт тохирсон бүтээгдэхүүнийг олох. Таны нүүр хэрвээ тослогжилт ихтэй бол эдгээрийг санал болгоё. 

Өнгөний зохицол хамгийн сайн: Maybelline Fit Me Matte & Poreless Powder

Нүхжилтийг нуудаг, мөн арьсыг маш зөөлөн болгоно. Мөн 12 төрлийн өөр өнгөний сонголттой. Тиймээс та өөрийн арьсанд төгс зохицох өнгийг сонгох боломжтой. Хэрэв хуурай энгэсэгээс танд тохирох өнгө олдохгүй бол шингэн хэлбэрээр 40 өөр төрлийн өнгөтэй байдаг байна.

Нүхжилт, толбо, сэвх зэрэгт хамгийн сайн: Neutrogena Skin Clearing Oil-Free Makeup

Зүгээр нэг далдлаад орхих биш бас нэг ёсондоо эмчилгээ болж өгөх бүтээгдэхүүн аж. Илүүдэл тосыг багасгаж, нүхжилт, толбыг багасгана. 

Шилдэг матте: CoverGirl Clean Matte oil Control Liquid Makeup

Тослогийг өдөөх зүйл агуулаагүй тул батгатай арьсанд сайн нөлөөтэй. Бас хэтэрхий зузаан будсан мэт харагдуулдаггүй. Цаанаасаа л гоё толигор арьстай харагдахад туслах болно.

Нүүр будах их ажилд дургүй бол тохирох: Revlon ColorStay Makeup for Combination/Oily Skin

Ямар ч будаг түрхээгүй мэт харагдахыг хүсвэл, бас их юм давхарлаж будсан мэдрэмжинд дургүй бол танд тохирно. Мөн 24 цагийн турш өнгөө алдахгүйн дээр улайлтыг дардаг байна.

Өндөр өртөгтэй боловч харамсахгүй: BareMinerals Original Foundation Broad Spectrum SPF 15

Өндөр үнэтэй боловч өдрийн турш маш өнгөлөг харагдуулдаг аж. Мэдрэг арьстай бол санаа зоволтгүй хэрэглэж болох нь. Гэхдээ хүн бүхэнд ялгаатай санагдаж болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
43
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.