Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Уншдаг мэт” харагдахад тань туслах 10 ном

“Ном уншина” гэж үргэлж боддог ч хичээл, ажил, гэр бүл гэсээр завдахгүй байна уу?


“Ном уншина” гэж үргэлж боддог ч хичээл, ажил, гэр бүл гэсээр завдахгүй байна уу? Ном уншдаг хүнтэй яриа өрнүүлэх гэхээр нэг л бэрхшээлтэй санагддаг уу? Тэгвэл та дараах номуудыг уншсан байхад ямар ч ном уншдаг хүнтэй чөлөөтэй яриа өрнүүлж чадахаас гадна байнга ном унших зуршлыг ч өөртөө төлөвшүүлж болох юм. 

1. “Дэлхийн сонгомол өгүүллэг”, “Дэлхийн сонгомол яруу найраг” Л.Өлзийтөгс, Г.Аюурзана

Image result for дэлхийн сонгомол өгүүллэг

Монгол болон гадаадын өгүүллэг, яруу найргийн антологи бүхий цувралыг уншсан байхад та алдартай зохиолчид, утга зохиол, яруу найргийн суурь мэдлэгтэй болно. 

2. “Цаг хугацааны товч түүх”  Стивен Хоукинг

Image result for Цаг хугацааны товч түүх”  Стивен Хоукинг

 

Шинжлэх ухааны төрлөөс нэн тэргүүнд унших бүтээл. Орчлон ертөнцийн талаар бид хэрхэн төсөөлдөг вэ? Дэлхий яагаад байдаг вэ? зэрэг шинжлэх ухааны түүх, хүн төрөлхтний чухал онолуудын талаарх тун цэгцтэй бичигдсэн ном. 

3. "Анна Каренина" Лев Толстой

Image result for

“Залуу хүн бүрийн заавал унших бүтээл”-ийн тэргүүн байрт бичигддэг роман. Нилээдгүй зузаан хэмжээтэй ч утга агуулгаараа үеийн үед байлдан дагуулсаар буй. Дэлхийн сонгодог романы жишээ болгон нэн тэргүүнд “Анна Каренина”-г уншаарай. 

4. Харүки Мүракамигийн ном

Image result for норвегийн ой

Орчин цагийн хамгийн алдартай хүүрнэл зохиолын мастерийн ямар нэг номыг нэн даруй уншаарай. Түүний “Норвегийн ой”, “1Q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” зэрэг бүтээлүүд нь хамгийн алдартай.

5. “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”

No automatic alt text available.

Харвардын Их сургуулийн профессор Стивен Ковейны энэхүү ном хүний өдөр тутмын амьдралд тохиодог энгийн зүйлс ч амжилтанд хүргэх түлхүүр болдог талаар өргөн хүрээний мэдлэг олгоно. Уг ном танд төдийлөн итгэмжгүй санагдвал өөрийн сонголтоор хувь хүний хөгжлийн ном уншихыг зөвлөж байна. 

6. “Хөх тэнгэр” Ч.Галсан 

Image result for blue sky galsan

Дэлхийн утга зохиолын газрын зурагт Монгол улс Чинагийн Галсан гуайн “Хөх тэнгэр” романаар нэрлэгдсэн. 1994 онд бичигдсэн уг роман гадаад хэл дээр хэвлэгдсэн төдийгүй дэлхий нийтэд “Монголын нэрийн хуудас” гэгдээд байна. 

7. “Дэлхий бөөрөнхий биш”  Томас Л.Фрийдман

Related image

30 гаруй хэлээр орчуулагдаж, олон сая хувь борлогдоод буй бүтээл. Зохиогч нь гурван ч удаа нэрт Пулитцерийн шагналыг хүртсэн. 

8. Р. Чойном “Сүмтэй бударын чулуу”

Image result for Р. Чойном “Сүмтэй бударын чулуу”

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын шүлэг, найраглалын бүтээл. 

9. “Сонгомол Эсээнүүд” Мишель Монтень

Image result for “Сонгомол Эссэнүүд” Мишель Монтень

Хүний оршихуйн олон талт байдал, амьдралын үзэгдлийг шингээсэн 35 эссэ бүхий ном. Монтений эсээ, үзэл баримтлал, философи нь дэлхийн хэмжээний зохиогчдод гүн нөлөө үзүүлсэн гэгддэг. 

10. “Тагтаа”-гийн ямар нэг ном

Image may contain: 2 people

Гадаад дотоодын утга зохиолын шилмэлүүдийг эрхлэн гаргадаг “Тагтаа” паблишингийн номоос уншаагүй бол даруй аль нэгийг нь уншаарай. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”,”Хувирал” тэргүүт тууж өгүүллэг, “Зүүд бол цорын ганц бодит зүйл” гээд танд олон сонголт бий. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
31
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.