Хайх зүйлээ бичнэ үү

мин

Dreamers' Day: "Ариун мотор" киног заавал үзэх 9 шалтгаан

Яагаад энэ киног үзэх ёстой вэ?


1. Долоо хоног бүрийн бямба гарагт Dreamers' Day Арт кино өдөрлөг та бүхэнд хүрдэг билээ. Өмнө нь "Mother!", "Killing of a Sacred Deer" зэрэг киног гаргасан бол энэ долоо хоногт "Holy Motors" гэх зэвүүн, Франц кино гаргах гэж байна.

2. Уг кинонд төсөөлөөгүй байсан өвөрмөц хоёр дүр гарч ирсэн юм. Дуучин Кайли Миноуг мөн маш гэнэтийн бөгөөд өвөрмөц байдлаар орж ирэх загвар өмсөгч, жүжигчин Ева Мендес гэх мэт. Ева Мендесийн оронд загвар өмсөгч Кэйт Моссыг тоглуулах гэж тус хэсгийг төсөөлж байсан аж. Гэвч тэр хуримлах болж, кинонд тоглох аргагүй болжээ.

3. Найруулагч Леос Каракс уг киноны эхэнд өөрөө гардаг. Нэгэн эр /Леос Каракс/ хананд ойртон очиход хаалга байх ба тэрээр хуруугаараа түүнийг онгойлгоно. Гайхалтай эхлэл шүү. Мөн энэ бол түүний 13 жилийн турш завсарласан урт хугацааны дараах сүр дуулиантай эргэн ирэлт юм.

4. Найруулагч 13 насандаа нэрээ сольж, 16 настайдаа кино урлагт орохоор сэтгэл шулуудсан байдаг нэгэн түүхийг мөн энд дурдвал зүйтэй байх.

5. "Tokyo!" (2008) антологи кинонд ногоон хүрэмтэй гардаг Мерд гэх залуу уг кинонд мөн орсон байдаг. Хэрэв та үзэж байсан бол хараад л шууд таних биз. Ямар гайхалтай дүр гэдгийг бүгд мэднэ дээ.

6. Уг кино танд Дэвид Кроненбергийн "Cosmopolis" кинотой зарим нэг талаараа төстэй санагдаж магад. Уг кинон дээр тэд аль аль нь лимүзин машинаар явж, үзэгчдэд юуны тулд ийн явааг нь бэлэн хоол мэт ойлгуулдаггүй. Магадгүй хүн болгон уг киног өөр өөрийнхөөрөө ойлгох боломжтой мэт, эсвэл тэр чигтээ ойлгохгүй мэт.

7. Леос Каракс нэгэн ярилцлагынхаа үеэр, "Үүгээр би интернет орчинд амьдрах ямаршууг харуулах гэж оролдсоныг үгүйсгэхгүй. Бид тэнд ямар ч амьдрал зохиож болно. Та бидэнд өөрөөрөө байхаас баахан залхах үе хааяагүй тохиолддог шүү дээ. Тэгээд л бид өөрсдийгөө шинээр нээн харуулдаг. Гэтэл хэрхэн тэгэх болж байна, болдог юм гэхэд төлөөсөнд нь юу төлөх вэ?" гэсэн байдаг.

8. Найруулагч нийт 5 бүрэн хэмжээний кино хийсний ганцаас бусдад нь Дени Лавонтой /Гол дүр болох ноён Оскарын дүрийг бүтээсэн лут жүжигчин/ гар нийлж ажиллажээ. Тэрбээр Дени Лавоныг уг дүрд тоглохгүй гэсэн бол “мянган нүүрт” хочтой Лон Чейни, Чаплин, Петер Лорре, Мишель Симон нарын хэн нэгэнд санал тавих байсан гэжээ. Гэвч эд бүгд аль эрт өөд болсон алтан үеийн жүжигчид юм.

9. Уг алдаж боломгүй үзвэр энэ бямба гарагт буюу хоёрдугаар сарын 3-нд Их дэлгүүрийн 5 давхарт байрлах iCinema кино театрт 16 цагаас гарна. Ирэхгүй байж болохгүй шүү! Мөн та энэ болон бусад гайхалтай киноны тухай мэдээллийг artfilm.mn сайтаас аваарай! Харин эвентэд зочлохыг хүсвэл ЭНД дарна уу. "Going" дарахаа мартав даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
44
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.