Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Томчуудын хүртэл тэсэн ядан хүлээж байгаа энэ онд нээлтээ хийх 9 анимэйшн

Сэтгэлдээ хүүхэд хэвээр байгаа бүх хүмүүсийн хүлээлт...


1. Incredibles 2

Ааааа... Тийм ээ, 13 жилийн урт хүлээлтийн дараа ингэж нэг юм бид хүссэнээ үзэх боломжтой болох нь. Энэ оны зургаадугаар сарын 14-нд нээлтээ хийх болно!

2. Hotel Transylvania 3: Summer Vacation

Мэвисийн дүрд Селена Гомез дахин дуу оруулна. Мэвис гэр бүлийнхнийгээ зуны амралтаар дагуулан явах гэнэтийн бэлэг барих ч яг үнэндээ юу болох бол? Долоодугаар сарын 13-нд!

3. Smallfoot

"Том хөлт"-ийн домог бол маш түгээмэл, бараг л хүн бүрийн мэдэх түүх. Хүмүүс цасны хүний мөрийг олоод үнэхээр бодит эсэх дээр эргэлзэж, маргадаг шүү дээ. Харин энэ удаа цасны хүн хүний хөлийн мөр олж, гайхшралд автах болно. Есдүгээр сарын 28-нд!

4. Peter Rabbit

Питер гэх туулайны үлгэр их алдартай. Бас ном нь маш гоё зурагтай. Одоо харин ийнхүү анимэйшн болж гарах нь. Гоё доо. Хоёрдугаар сарын 9-нд!

5. Sherlock Gnomes

"Gnomeo & Juliet" гээд та бүхэн үзсэн байх. Классик зохиолыг арай өөрчлөн хийсэн бүтээл гэдэг нь нэрнээс нь тодорхой байгаа байх. Харин энэ удаа "Шерлок Холмес"-оор хийжээ. Жонни Депп, Жэймс Макэвой, Эмили Блант гээд мангар олон гоё жүжигчид дуу оруулсан шүү! Гуравдугаар сарын 22-нд!

6. Ralph Breaks The Internet: Wreck It Ralph 2 

"Wreck It Ralph" анимэйшны үргэлжлэл илүү том ертөнцөд өрнөх нь дээ. Дэлхийн интернэт сүлжээнд шүү. Гуравдугаар сарын 9-нд!

7. Duck, Duck, Goose

Пенг гэх нэртэй галууны адал явдал эхлэх гэж байна. Ёстой нэг азгүй явдлаас болж нугасны дэгдээхэйнүүд аюулд орсон ба Пенг үүний үрд дүнд ямар зүйлтэй нүүр тулах нь сонин. Дөрөвдүгээр сарын 20-нд!

8. Spider-Man: Into The Spider-Verse

Хүн-аалзын өөр нэгэн дахин шинэчлэл. Гол дүр болох Хүн-аалзын дүрээр гарах Майлс Моралест, Шамэйк Мүүр гэх өнгөт арьст, Латин гаралтай залуу дуу оруулсан. Дүрслэл зэрэг нь тун сонирхолтой харагдаж байгаа юм шүү. Ямартай ч танхимд хүүхдүүдээс олон томчууд сууж байх болов уу. Арванхоёрдугаар сарын 13-нд!

9. How The Grinch Stole Christmas

Тэйлор Момсен рок дуучин биш жаахан хүүхэд байхдаа Жим Кэрритэй хамт кинонд нь тоглосон байдаг даа? Одоо харин Гринчийн бага, өсвөр, ер нь л яаж бидний мэдэх Гринч болсныг харуулах анимэйшн гарах гэж байна. Арваннэгдүгээр сарын 9-нд!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
21 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
43
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.