Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэрэв танд энэ 6 асуудал тулгардаг бол та оюуны өндөр чадамжтай нэгэн

Гэхдээ ийм байх нь хэцүү ч юм шиг танд санагдах үе байдаг уу?


6. Ойр зуурын жижиг сажиг яриа таныг цухалдуулдаг.

Энгийн нэг зүйлийн тухай утга учиргүй ярианд оролцох нь танд хэцүүхэн. Учир нь та ямагт шинэ содон санаа, сэдвээр дүүрэн байдаг. Урлаг уран зохиол, шинжлэх ухаан эсвэл бүр гүн хүрээг хамарсан сэдвүүд таныг маш ихээр догдлуулдаг. Ийм төрлийн сэдвүүд энгийн нэг харилцан ярианд тэр болгон ордоггүй, ойр зуурын хов жив ихээхэн байдаг учир та яг л цагаа дэмий үрээд байгаа мэт санагддаг.

5. Та ярихаасаа илүү боддог.

Та маш хурдан сэтгэж, бодож байдаг тул ярихаасаа ч илүүг дотроо үлдээдэг. Ямар нэг асуудал, сэдэв гараад ирэхэд та тэр дор нь ямар нэг зүйлийг эргэцүүлэн бодож, шийдэл хайж эхэлсэн байдаг. Та маш олон гайхалтай санааг дотроо хадгалах нь их. Тиймээс хүмүүс таныг заримдаа интроверт эсвэл хачин гэж бодох үе бий.

4. Ажлаасаа амархан уйддаг байх хандлагатай.

Таны тархи ямагт шинэ зүйлийг хүлээж, шинэ сорилтод бэлэн байдаг. Таны сонирхол амархан буурах гээд байдаг талтай учир шинэ төсөл, санаа хайх нь таны байнгын хийдэг зүйлүүдийн нэг. Нэг хэсэг маш сайхан, өвөрмөц санагддаг байсан ажил удалгүй уйтгартай, нэгэн хэвийн санагдаж эхлэх болно. Аажмаар зүгээр л дуусгах гэж оролдож байгаа энгийн үүрэг даалгаврууд мэт болох хандлагатай.

3. Заримдаа юу ч хийж чадахаа байдаг.

Хүмүүс гайхалтай санаануудаас илүү ямар нэг үйлдлийг илүүд үздэг. Гэхдээ та маш их зүйл бодож өөрийгөө ядраадгаас гадна таны толгой их өвддөг байх хандлагатай. Заримдаа өөрийн эрхгүй та юу ч хийж чадахаа больдог. Харин үүнийг хүмүүс залхуурал гэж андуурах хандлагатай ба таныг дутуу үнэлэх гээд байдаг.

2. Хүмүүсийн харилцааны төвшинд та “хачин” хүн гэж тооцогддог.

Та жижиг сажиг ярианд дургүйцэж, амархан уйддагаасаа болоод бусдад хачин хүн гэж тодорхойлогдож болох. Тэдний энэ хандлагаас болоод та өөртөө эргэлзэх, өөрийгөө шүүх зэрэг зүйлстэй нүүр тулж магадгүй. Хүмүүстэй харилцахад асуудалтай байдаг нь ч үүнтэй холбоотой.

1. Дурлах хэцүү.

Хэн нэгэнд дурлах хэцүү. Ер нь дотно харилцаанд байх танд асуудал учруулдаг. Нэг бол та хүйтэн хөндий мэт болж мэднэ. Тантай ижил сонирхолтой хүнийг олоход ч мөн хэцүү. Та нэг бол маш гүн дурлаж эсвэл амархан болихыг хүснэ. Зөв хүнээ олсон цагт харин хамгийн сонирхолтой харилцаа үүсэх боломжтой байдаг. Тэр хүртэл та ганцаараа, маш олон зүйлийг хийж амжуулахыг хичээн завгүй, үр бүтээлтэй явах болно.

Эх сурвалж: irelease.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.