Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ub.life-ийн туршилт: Ямар “царайлаг” утас вэ!

LG-гийн V30 Plus утсыг туршиж үзлээ.


 

“LG-гийн V30 Plus загварын утас зураг авна гэж “зурдаг” юм байна" гэж Ub.life-ийн туршилт буланд оролцогч Х.Болорбат хэлэв. Мэргэжлийн онцлогоос хамаарч утасны “рекордор”-ыг гаргууд ашигладаг тэрбээр дээрх утсыг дуу, дүрсний өндөр чанартай гэж тодорхойлсон юм. Ухаалаг гар утасны дэвшилтэт олон үзүүлэлтийг өөртөө шингээсэн LG V30 Plus загварын гар утсыг манай туршилтын туулайнууд сонирхож үзлээ.  

Энэ удаагийн Ub.life-ийн туршилт буланд Х.Болорбат, Б.Ариунзаяа, Г.Цогтдэлгэр, А.Ариунболд нар оролцож байна.

Дашрамд хэлэхэд, LG V30 Plus загварын гар утсыг Юнител компаниас худалдан авч болно. Эл утсыг худалдаж авбал LG-гийн Q6 загварын, 740 мянган төгөргийн үнэтэй ухаалаг утсыг бэлэглэх юм байна лээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Сэтгэгдэл: 

Б.Ариунзаяа

Би бүтээгдэхүүний зураг авдаг. Нэг дор олон зураг авдаг нь их таалагдлаа. Татаад зураг авах үед сонирхолтой болж байна. Бичлэг хийх явцад буюу секунд нь гүйж байхад гэрэл(Flashlight) асааж болдог юм байна шүү. Бусад утас бичлэг хийгээд эхэлсэн л бол тохиргоо хийж болдоггүй шүү дээ.

Анх харахад iPhone утастай төстэй юм. Миний хувьд iPhone утасны функцыг сайн ойлгодоггүй юм аа. Харин LG-гийн энэ утасны функц тун ч ойлгомжтой санагдлаа.  

Г.Цогтдэлгэр

Бичлэг хийхэд их өнгөлөг юм аа. Гадаа хүйтэнд гар бээрч байхад утасны мэдрэгч нь яах ч үгүй ажиллаж байгаа нь таалагдлаа. 

Х.Болорбат

Би утасны рекордер их ашигладаг. Дуугаралт их гоё юм. Юнителээс бэлэглэж байгаа LG-гийн Q6 загварын гар утастай нь харьцуулж үзлээ. V30 Plus утас зураг авна гэж "зурж" байна даа. 

А.Ариунболд

Би график дизайнерын мэргэжилтэй. Энэ утсыг ашиглаж үзээд ганц л юм бодогдлоо. Photoshop ашиглахгүйгээр олон төрлийн сонирхолтой зураг авч болох юм байна. 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
11 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
12 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
36
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.