Хайх зүйлээ бичнэ үү

мин

Засгийн газар Оюутолгойн 34 хувиа “Рио тинто”-д зарах тохиролцоо хийсэн гэв

“Deutsche” банкны шинжээч Паул Ёнг "Рио Тинто" Оюутолгойн эзэмшлээ нэмэхээр шаргуу ажиллаж байгаа гэсэн байна.


“Deutsche” банкны шинжээч Паул Ёнг “Рио тинто” компани Монголын Засгийн газраас Оюутолгойн 34 хувийг худалдан авах тохироо хийсэн байж магадгүй” гэжээ. Энэ тухай www.theaustralian.com.au уламжилсан байна. 

“Рио тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак Монголын Оюутолгой зэс, алтны төсөлд эзэмшдэг эзэмшлээ нэмэхээр шаргуу ажиллаж байгаа тухай “Deutsche” банкны шинжээч Паул Ёнг онцолж байна. Тэрбээр саяхан аварга уурхайд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. 

Риогийн үнэт цаасны багцад багтаж буй хамгийн амжилттай төслүүдийн нэг нь Оюутолгой ба дэлхийн хамгийн том зэсийн уурхай юм. Гэхдээ “Рио тинто” компани тус төслийн ердөө 34 хувийг эзэмшдэг. Тэд Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” компанийн 51 хувийг эзэмших замаар тус уурхайн үйл ажиллагаанд оролцдог гэсэн үг. Харин Монголын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшиж байна. 

Мозамбикт нүүрсний төсөл хэрэгжүүлсэн нь “Рио тинто” компанийг  алдагдалд оруулсан. Тиймээс Рио “Turquoise Hill”-ийг худалдан авч, санхүүгийн тайлангаа тэнцвэржүүлнэ гэж Паул Ёнг үзэж байна. 

Мөн тэрбээр Монголын Засгийн газрын эзэмшилтэй холбоотой тохиролцоо “Рио тинто”-д байгаа гэдэгт итгэлтэй байгаа юм. 

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар төсөлд эзэмшиж буй 34 хувьтайгаа тэнцэх хэмжээний ирээдүйн мөнгөн урсгалыг эргүүлж төлөх тухай тэмдэглэсэн. Монгол Улсын Засгийн газар 2040 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй(Татвар болон роялтиг Засгийн газарт төлнө ). Тэгэхээр Засгийн газрын эзэмшилд буй хувиа зарсан нь Монгол улсад ашигтай гэж Паул Ёнг тайлбарлаж байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.05.30
Ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлээрэй
2
2018.04.03
Д.Гантулга: Монголын эзэнт гүрнийг дүрсэлсэн шилэн ханын захиалгыг гүйцэтгэсэндээ бахар...
3
2018.03.23
Хэн ямар зорилгоор бэлэн гоймонг зохион бүтээсэн бэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
9
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.