Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Оршихгүйгээр оршихуй” номоос онцлох эшлэлүүд

Энэхүү номоос онцлон уншигч танд эшлэлүүдийг хүргэж байна.


Орчин цагийг түүхийг бүтээлцсэн улстөрч, зохиолч, кино найруулагч, жүжигчин, зураач, дуучин, зохион бүтээгч, нийгмийн зүтгэлтнүүдийн ховор ярилцлагуудыг яруу найрагч, орчуулагч Ганбатын Лхагвадулам  эмхэтгэн монгол хэлнээ орчуулсанаа “Оршихгүйгээр оршихуй” нэртэйгээр хэвлүүлсэн билээ. Энэхүү номоос онцлон уншигч танд  эшлэлүүдийг хүргэж байна.

Ингмар Бергман (Шведийн найруулагч, 1918-2007)

“Мэдэрнэ гэдэг бүхнээс эрхэм. Юу ч байсан эхлээд мэдрэх л хэрэгтэй. Ойлгож ухаарах бол дараагийн асуудал. Үзэгчид ямар ч бүтээлийг эхлээд биеэрээ мэдэрч байж, дараа нь оюун ухаанаа “ажиллуулах” учиртай”

Беназир Бутто (Пакистаны Ерөнхий сайд асан, улстөрч, 1953-2007)

“Бурхан хэзээ ч хүнд дааж давшгүй зовлон үүрүүлдэггүй гэж боддог. Тэвчээр, сүсэг хоёр миний хамгийн үнэт  өмч”

Жак-Ив Кусто (Найруулагч, продюсер, зохиол, гэрэл зурагчин, байгаль хамгаалагч, 1910-1997)

 “Хүний л бүтээж чадах адал явдлыг хорвоо ертөнцийн түүх гэдэг шүү дээ. Тэгэхээр бид “амьд”, идэвхтэй байх хэрэгтэй”

Аббас Киаростами (Ираны найруулагч, 1940-2016)

 “Дүр төрх, шашин шүтлэг, хэл аялга, зан заншлаараа хэдий ялгаатай ч, дэлхий нийтэд ижил төстэй нэг юм бий. Тэр бол бид бүгдийн дотор байдаг зүйл шүү дээ. Зүг зүгийн хүмүүсийг хэт туяаны төхөөрөмжөөр нэгэн зэрэг харлаа гэхэд хэн нь хаанахын хүн болохыг хэн ч хэлж чадахгүй. Бидний судсаар цус нэг л янзаар эргэлдэж, оюун санаа маань ч аливаа үйл явдалд яг ижил хариу үйлдэл үзүүлж, юмсыг ав адил харж, баярлаж хөөрөхдөө ч, уйлж гунихдаа ч бид ив ижилхэн харагддаг”

Милорад Павич (Сербийн зохиолч, 1929-2009)

“Хүнийг хамгийн хөглөдөг зүйл гэвэл хайраас өөр юу байх вэ? Хийж бүтээж байгаа зүйлээ, эргэн тойрны юмс үзэгдлээ, хувь заяагаа хайрлаж сурах хэрэгтэй. Дайн дажин болж байхад ч юу ч юм босгож, бүтээх нь чухал”

Мохаммед Реза Пехлеви (Ираны шах, 1919-1980)

“Ардчилал улс бүрт зохихгүй шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх гэж хашхирч, таван настай хүүхдийг жагсаалд оролцуулах нь ардчилал биш”

Жан-Поль Сартр (Францын зохиолч, 1905-1980)

“Хүндлэл, хайр гэдэг нэг л бодит зүйлийн хоёр тал шүү дээ. Нэг нь нөгөөгүйгээр байх аргагүй. Харин хоёулаа бий болсон цагт түүнээс эрхэм зүйл бий гэж үү? Магадгүй тийм дээд чанарт хүн хүрээгүй ч байж мэднэ ”

Хенри Форд (“Форд мотор” компанийг үүсгэн байгуулагч, 1863-1947)

Мөнгө гэдэг хөрөнгө чинээ биш. Ажил хөдөлмөрийн амтыг мэдрэх л жинхэнэ хөрөнгө юм шүү дээ. Харин мөнгөөр гэр орноо төвхнүүлж, хоол хүнс л базааж болно

Рави Шанкаар (Энэтхэгийн ситарчин, хөгжмийн зохиолч, 1920-2012)

“Хүн юунд ч сэтгэл өвдөхөө боливол хүн биш болно шүү дээ”

Х.Инга 

 

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
29
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.