Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Модельтой гэрлээд харамсаагүй 7 алдартан

Пирс Броснан нэгэнтээ “Эхнэр минь модель биш гэдэгт би баярладаг” хэмээн хэлж байлаа.


Пирс Броснан нэгэнтээ “Эхнэр минь модель биш гэдэгт би баярладаг” хэмээн хэлж байлаа. Яагаад ч юм шоу ертөнцөд загвар өмсөгчтэй гэрлэвэл удахгүй сална гэсэн яриа байдаг. Тэднийг хэт их зантай, олон ааштай, гэрийн ажил хийж чаддаггүй гээд янз бүрээр шүүмжилдэг. Тэгвэл одоо энд гарах алдарт эрчүүд загвар өмсөгчтэй гэрлээд огт харамсаагүй юм.

Кристиан Бэйл

Бэйл хэзээ ч хов жив, хэрүүл маргаанд холбогдож байгаагүй. Хувийн амьдрал нь тун амгалан тайван. Ганцхан удаа Вайнона Райдертэй учир ургуулсан ч Райдер түүнийг ирээдүйн эхнэр модель Сиби Блэйзиктэй танилцуулаад зайгаа барьсан юм. 18 жил хамт амьдрахдаа тэд хоёр хүүхэдтэй болсон.

Адам Левин

Maroon хамтлагийн гоцлол дуучин Адам олон хүүхэнтэй холбогдож явсан. Улаан хивсний ёслол дээр тэр дуучин Жессика Симпсон, модель Анна Вьялицына, теннисчин Мария Шарапова, жүжигчин Кэмерон Диаз нарыг дагуулан алхаж байлаа. Шар хэвлэлийн сэтгүүлчид Левинийг Жорж Клуни шиг “Мөнхийн ганц бие залуус”-ын жагсаалтад оруулаад байсан ч 2011 онд тэр модель Бехати Принслутэй танилцсанаар амьдрал нь эрс өөрчлөгдсөн. Танилцаад хамтдаа хүлээн авалтад оролцсоноос хойш Адам дахин өөр эмэгтэй рүү хараагүй. 2014 онд тэд гэрлэж, хоёр жилийн дараа охинтой болсон. Удахгүй Бехати дахин нэг охиноор нөхөртөө бэлэг барина.

Эван Шпигель

2017 оны байдлаар түүний хөрөнгө 3,1 тэрбум доллар. Шпигель үдэшлэг, хүлээн авалтад ороод байдаг хүн биш. 2014 оны нэг үдэш ганц удаа хүлээн авалтад орохдоо Миранда Керртэй танилцсан юм. Супер модель бүсгүй түүнээс 7 насаар эгч, хүүхэдтэй  байсан ч Эван толгойгоо алдталаа дурласан байлаа. Бизнес хүн тул тэр Мирандатай гэрлэхдээ хуримын гэрээ байгуулсан. Ямар гэрээ болохыг хэн ч мэдэхгүй байгаа ч Керр бүх болзлыг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Миранда Керр миссис Шпигель болж, өнгөрсөн 11 дүгээр сард хүүхэдтэй болсноо зарласан.

Ханхүү Рахим Ага Хан

Эдний гэрбүл шоу ертөнцийнхөнтэй гэрлэж байсан туршлага бий. Түүний өвөө Али-Хан жүжигчин Рита Хейворд, аав Карим Ага-Хан IV Английн модель Сара Фрэнсис Крокер-Пултэй хуримлаж байсан. Гэвч ханхүү Рахим модель Кендра Спирс нарын үерхэлд итгэх хүн цөөхөн байлаа. Нэгдүгээрт, тэр бол маш баян гэрбүлийн өв залгамжлагч, харин Спирс америк бүсгүй. Хоёрдугаарт, бүсгүй 25 настай, замналынхаа ид үед яваа тул хүүхэд гаргах бодолгүй байлаа. Гуравдугаарт, загвар өмсөгч. Нөхөрт гарахын тулд тэр Yves Saint Laurent, Givenchy, Dolce & Gabbana, Giorgio Armani, Versace, Prada-гийн гэрээгээ цуцлана гэж үү гэлцэж байв. Хосууд 2013 онд гэрлэж, Кендра лалын шашинд орж, нэрээ Салва болгон сольсон. 2015 онд бүсгүй нөхөртөө нуган үр бэлэглээд 2017 онд дахин нэг хүү төрүүлсэн юм.

Рауль

Хөлбөмбөгчид модельтой гэрлэх нь ховор зүйл биш. Гэхдээ түүний гэрлэсэн түүх тун сонирхолтой. 1997-1998 оны улирал Раулийн хувьд тун хэцүү улирал байв. Ийм хүнд үед тэр Мамен Санстай танилцсан юм. Санс “Мисс Мадрид” хэргэмтэй, том брэндүүдтэй хамтран ажилладаг алдартай модель байсан ч жирийн эмэгтэй хүний аз жаргалыг мөрөөдөж байв. Рауль ч нэр алдартай ч мөн л гэрбүлийн аз жаргалыг хайж байлаа. 1999 онд тэд гэрлэсэн. Одоо тэд таван хүүхэдтэй. Гэрлэснийхээ дараа Санс ажлаа орхиж, гэрбүлдээ бүх анхаарлаа хандуулах болсон.

Жейсон Стэтхем

Жейсон бараг бүтэн долоон жил модель Келли Бруктэй найзлаад хаягдаж байв. Дараа нь гурван жил мөн л модель Алекс Зосмантай үерхээд салсан. Дахин загвар өмсөгчтэй найзлахгүй гэж шийдсэн Жейсон рок хөгжмийн наадмыг зорьсон гэдэг. Гэвч хувь заяанаас хэн ч зугатаж чадахгүй. Тэр наадам дээр Жейсон Стэтхем модель Роузи Хантингтон-Уайтлитэй танилцсан юм. Бүтэн таван жил найзласны эцэст тэд гэрлэж, өнгөрсөн жил хүүтэй болсон.

Дэвид Боуи

Дуучид, загвар өмсөгчдийн дурлалын жишээ маш олон. Тэд бие биенийхээ төлөө төрсөн мэт л байдаг. Хамтдаа клипэнд тоглож, улаан хивсэн дээгүүр алхан, хэн хэнийхээ нэр төрийг өсгөнө. Гэхдээ гэрбүлийн амьдрал дээр дуучин+модель загвар тун аюултай. Их Британийн дуучин Дэвид Боуи модель Анжела Барнетт нарын гэрлэлт нэг талаас амжилттай байсан ч нөгөө талаас сүйрэл гэж хэлж болно. Анжела түүнд хүү төрүүлж өгсөн ч нөхрөө хардаад байнга хэрүүл хийдэг байв. Харин дараа нь гэрлэсэн супер модель Иман Дэвид нарын харилцаа огт өөр байлаа. 2000 онд охин нь төрөхөд Дэвид бүтэн хоёр жилийн ажлаа цуцалж, өөрийгөө гэрбүлдээ бүрэн зориулж байсан гээд бод.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.