Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ дорно –Лю Вэнийн талаарх СОНИРХОЛТОЙ 14 баримт

“Forbes” сэтгүүлийн жагсаалтад багтсан анхны ази модель бол Лю Вэнь.


Хятадын загвар өмсөгч, Азийн хамгийн нэр хүндтэй бүсгүйчүүдийн нэг, “Forbes” сэтгүүлийн жагсаалтад багтсан анхны ази модель бол Лю Вэнь. Гоо үзэсгэлэнгээрээ Хятадыг төдийгүй Азийг, өдгөө дэлхийг байлдан дагуулж буй түүнийг дорнын шинэ өнгө төрх гэж загварын ертөнцөд онцолдог. Загвар өмсөгч болж, нэр алдарт хүрэхээсээ өмнө тэрбээр Бээжинд аяллын хөтчөөр ажиллаж байжээ. Шинэ дорно хэмээх Лю Вэнийн тухай 14  баримтыг хүргэж байна.

1. Лю Вэнь (Liu Wen, 刘雯) 1988 оны нэгдүгээр сарын 27-нд төрсөн, айлын ганц хүүхэд. 178 см өндөр, 52 кг жинтэй 

2. Түүний эцэг эх БНХАУ-ын Хунань мужийн Юнжоу хотод аж төрдөг, эгэл жирийн гэр бүл.

3. Загвар өмсөгчийн гараагаа эхлэхээс өмнө тэрбээр Бээжин хотод аялал жуулчлалын хөтчөөр ажиллаж байсан туршлагатай.

4. Түүний ээж эмэгтэй хүн хэрхэн биеэ авч явах, хэрхэн мөрөөдөлдөө хүрэх, шаргуу ажиллах, нэр алдарт хүрсэн хойноо ч хэрхэн өөрийнхөөрөө, эгэл даруу үлдэх талаар ихийг охиндоо зааж сургасан гэдэг.

5. 2005 онд “New Silk Road World Model Contest” загварын тэмцээнд оролцсон нь түүний анхны алхам байжээ.

6. Хувцас загварын “акул” Карл Лагерфильд 2007 онд өөрийн брэндийн танилцуулга сэтгүүлийн зураг  авах үеэр анх олж хараад хамтран ажиллах хүсэлт тавьсан нь дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн эгнээнд багтах эхлэлийг тавьсан аж.

7. Тэрбээр гэрэл зураг, хувцасны загвар сонирхдог бөгөөд инстаграм хуудсандаа өөрийнхөө дарсан гэрэл зургуудыг цөөнгүй нийтэлдэг.

 

8. Лю Вэнь “Victoria’s Secret”-ийн загвар шоунд оролцсон анхны ази загвар өмсөгч.

9. Интернэт орчинд хамгийн алдартай ази загвар өмсөгч бол Лю Вэнь. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Weibo” сүлжээн дэх  түүний хуудас есөн сая дагагчтай байсан бол одоо энэ тоо 21 сая давсан.

10. Хувцас загварын хамгийн алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг тэрбээр 2016 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн баян загвар өмсөгчдийн жагсаалтад наймдугаарт жагссан.

11. Дэлхийн хамгийн алдартай ази загвар өмсөгч хувийн харилцаагаа ихэд нууцалдаг бөгөөд хэн нэгэнтэй үерхэж, дотносож байгаагүй гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.

12. Тэрбээр сайн үйлийн аянд оролцдог.

13. “Сэтгэл тавгүй үедээ уйлбал тайвширчихдаг. Тийм болохоор нулимсаа нуух гэж хичээдэггүй” гэж тэрбээр хэлсэн.

14. Түүний ажлын хуваарь хэдэн сараар урьдчилан төлөвлөгдсөн байдаг.

Х.Инга 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
28
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.